Америкийн засгийн газрын баримт бичгуудийг WikiLeaks сайтад дамжуулж өгсэн ялаар яллаж байгаа АНУ-ын цэргийн албан хаагч Брэдли Мэннингийн хэргээр хийж байгаа урьдчилсан шуухийн сонсгол 12-р сарын 12 хуртэл үргэлжлэх тухай өнөөдөр АП агентлаг цэргийн шуухийн шуугч хурандаа Денис Линдийн мэдэгдлийг үндэслэн уламжлав. Цэргийн мэдээлэл болон америкийн гадаад улс төрийн тусгай газрын 250 мянга гаруй баримт бичиг түүний дотор Афганистан, Иракэд хийсэн дайнд хамаатай баримт бичгуудийг хууль бус замаар авсан ялаар Мэннингийг яллаж байна. Нийт 22 ял шуугиан дэгдээсэн сайтын мэдээлэгчдэд ногдуулжээ. Шуугч Линдийн хэлснээр яллагч, өмгөөлөгчдийн байр суурийг сонсох цаг бага учраас Мэннингийн хэргээр хийх гол сонсголыг 2013 оны 2-р сараас 3-р сард шилжуулэв. Цэргийн албан хаагчийг буруутан хэмээн үзвэл насаар нь шоронд хорихоор шийтгэх юм.Хэрэгтнийг цаазлахыг шаардахгуй гэж сонголын үеэр яллагчид мэдээлэв. Мэннинг хуучирсан мэдээлэл WikiLeaks-т олгосон. Нийт олон ихэнх мэдээллийг үрьд мэдэж байсан гэж өмгөөлэх тал мэдэгджээ.