Хятадын зуун-хойд Ляонин мужид цасан шуурганаас болж онц байдал зарласан тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Мужийн засаг захиргааны тев Фэньяны эрх баригчид олон улсын Сяньтао нисэх онгоцны буудлыг хаах зава өгэв. Түүнчлэн хотын хурадан авто зам болон муж даяар томоохон 20 гаруй замыг хаажээ. Гэсэн ч цасан шуурга 12-р сарын нэгэнд ашиглалтад оруулсан Харбин-Далянь хурдан төмөр замын хөдөлгөөнд нөлөөлсэнгүй. Цаг уурын зохисгуй байдал бур Цельсийн шаталбараар 40 хэм хүйтэн онцгой хүнд нөхцөлд ажиллаж мэдэх дэлхийн анхны хурдан төмөр замын чанарыг шалгах юм. БНХАУ-д гай гамшгийг урьдчилан мэдээлэх систем дөрвөн үе шаттай. Аюулын тувшинг хөх, шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэдэг.