Египетийн «Ижипт эйр» өнөөдрөөс Дамаск, Алеппо руу нислэг ахин хийж эхлэнэ гэж Египетийн үндэсний тээвэрлэх байгууллагын дарга Рушди Закария мэдэгдлээ. Эдугээ Сирид аюулгуй байдал ялангуяа Дамаск, Алеппод хүрэх замын байдал тогтонги болсон гэж тэрээр тэмдэглэв. Египетийн нисэх онгоцны компани 11-р сароын 29-нд Сири улс руу хийх бух нислэгийг болиулсан билээ. Дамаскын нисэх онгоцны буудал болон ойр хавийн авто замын төлөө хунд байлдаан зогсоо зайгуй үргэлжилж байна гэж үүний өмнө арабын ба өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслууд мэдээлжээ. «Нисэх оногцны буудал хэвийн ажиллаж байна. Ойролцоо зам аюулгуй байна» гэж Сирийн мэдээллийн яам уламжлав. Нийслэлийн нисэх онгоцны буудал, ойр хавийн зам засгийн газрын цэргийн хяналтад байгааг өнөөдөр зэвсэгт сөрөг хүчин батлав. Гэвч сөрөг зэвсэгт булгууд түүнээс холгуй байрлсан хийгээд « буудлагаа сэргээхэд хэзээ ч бэолэн байна» гэж сөрөг хүчин бас мэдээлжээ.