Кувейтийн сөрөг хүчин бямба гаригт сонгосон Үндэсний ассамблейг (парламент) тараахыг эрх баригчдаас шаардаж байна. Шийт шажинтан парламентын бух суудлын гуравын нэгийг эзлэсэн билээ. Сөрөг хүчин шинэ парламентыг тараах болон хууль тогтоох эрхийг өөрчлэх тухай зарлигийг хүчингуй болгохын төлөө тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэж кувейтийн сөрөг хүчний удирдагчийн нэг Фейсал аль-Мусаллям сэтгүүлчдэд мэдэгдлээ. Нийт олны үлэмж хэсэг нь сонгуульд оролцоогуй учир парламент хууль ёсны бус байна. Шинэ хууль тогтоох хурал дийлэнх олонхи хүн амыг төлөөлөхгүй байна гэж тэрээр нэмж хэллээ.

Бямба гаригт болсон санал хураалтын дүнгээр шийт хүчний төлөөлөгчид парламентын 50 мандатын 17-г авчээ. Шийт шажинтан Кувейтийн нийт хүн амын гурвны нэгийг эзэлдэг. Сөрөг гол хүчин сонгуульд оролцохоос татгалзаж, санал хураалтад ул оролцохыг сонгогчдод уриалсны уршгаар тэд ийн амжилт гаргав. Лалын сөрөг хүчний төлөөлөгчид дөнгөж 4 мандат авсан юм. Шинэ парламентаас Кувейтийн эрх баригч дэглэмийн талаар аядуу бодлого баримтлана гэж ажиглагчид үзэж байна.