НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Израильд хандан шинэ суурингууд байгуулах төлөвлөгөөг хүчингүй болгохыг урилсан тухай дэлхийн байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлэв. Израилийн шинэ шинэ суурин палестины злэгдсэн нутагт байгуулах нь Ойрхи Дорнодын асуудлын шийдвэрийг дампууруулж мэднэ гэж Бан Ги Мун мэдэгдэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Зуун Иерусалим ба Иордан голын баруун эрэгт еврейн шинэ 3 мянган суурин байгуулах тухай Израилийн мэдээллийг сэтгэл тугшин хүлээж авсан байна. Түүний хэлснээр шинэ орон сууцны байшингууд барих нь Зуун Иерусалимыг Иордан голын баруун эргийн өөр хэсгээс тусгаарлуулах уршигтай болно. «Энх тайвны төлөө байвал суурингууд байгуулах төлөвлөгөөг хүчингүй болгох ёстой гэж Бан Ги Мун онцлов. Үүний өмнө АНУ, Их Британи, Франц, ЕХ израилийн мөн төлөвлөгөөг буруушаасан билээ.

Өнгөрсэн долоо хоногт израилийн эрх баригчид шинэ 3 мянган нэгж орон сууц палестины эзлэгдсэн нутагт барихийг зөвшөөрчээ. НҮБ-д Палестиныг ажиглагч улсын статустай болгосноос хойш ийн зөвшөөрэл өгсэн байна. Өчигдөр Израилийн засгийн газар Палестин төр улсыг хүлээн зөвшөөрэх тухай НҮБ-ын ЕА-ейн шийдвэрийг санал нэгтэй няцааж, «маргаантай» нутгийн талаар өөрийн эрхийг хамгаална гэж амлав.