12-р сарын 10-22 өдрүүдэд өглөөний 7 цагаас үд дунд хүртэл хиймэл дагуулаа хөөргэнэ гэж БНАСАУ-аас Японд албан ёсоор мэдээлсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг уламжлав. Пхеньян хиймэл дагуул бүхий пуужин хөөргэх төлөвлөгөөтэй байна гэж Өмнөд Солонгос, АНУ хоёр үзэж, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн байдлыг идэвхтэй ажигласан тухай үүний өмнө өмнөд солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ. Эдгээр хоёр улс мөн зорилгоор тагнууын хиймэл дагуул, нисэх онгоцуудаа хэрэглэв. Япон зенит-пуужингийн цогцолбороо умард солоногосын пуужингийн хэмхэрхийг устгахаар улс орныхоо өмнөд нутагт шилжүүлж байна. Өнөө өглөө Японы Тэнгисийн цэргийн хүчний «газар-агаар» зенитийн пуужингийн Пэтриот цогцолбор бүхий «Кунисаки» ачаа тээврийн хөлөг онгоц Хиросима дахь Курэ цэргийн баазын боомтоос гарч Окинава тийш явсан тухай Киодо мэдэллийн агентлаг уламжлав. Түүнээс гадна агаар мандалд пуужингийн нислэгийг ажиглах «Ижис» системээр зэвсэглэсэн эскадрын мина зөөчийг бэлтгэж байна. Улс орны аюулгүй байдалд аюул учруулахгүй бол пуужинг сөнөөхгүй гэж японы цэргийнэхэн онцлов. Онц байдалд пуужинг амдан сөнөөж мэднэ. Өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өнөөдөр умард солонгосын мэргэжилтнүүд улс орныхоо баруун хэсэгт Сохэ сансрын хөлгийн буудлын талбарт пуужингаа байрлуулсан байна.