Алдарт Мохаммед Алигийн хоёр хос боксын бээлийг АНУ-ын Калифорни хотын үнэ хаялцуулах худалдаан дээр тус бүрийг нь 385 мянган доллароор зарсан байна. Эхний хос бээлийг Али 1964 онд эх орон нэгт Сонни Листонтой тоглохдоо өмсөж байжээ. Харин 2 дахий нь АНУ-ын Жо Фрейзерийн эсрэг тоглохдоо өмсөж байсан байна. Энэ хоёр хос бээлий алдарт дасгалжуулагч Анжело Дандид зориулсан Боксын яруу алдарын танхимын цуглуулгын нэгээхэн хэсэг байжээ. Тэрээр 60 жилийн ажлынхаа хугацаанд 15 дэлхийн аврагыг хүмүүжүүлсэн байна. Мохаммед Али хагас хүнд жинд 1960 онд олимпын аврага болсон юм. Тэрээр мөн мэргэжилийн боксын хүнд жингийн олон удаагийн аврага байсан билээ.