Зүүн Сибирийн БН Хакас улсад алга болсон 4 жуулчныг олсон байна. Өчигдөр тэд хоёр цаснаа явагчаар Приисковый тосгоноос гарч Хакасын уул руу явсан ба аялалынхаа маршрутыг мэдээлээгүй байна. Өчигдөр орой тэдэнтэй холбоо тасарсан учир ойр дотны хүмүүс нь ОБЯ-нд ханджээ. М-8 нисдэг тэргийг ашигласан боловч цаг агаарын тааламжгүй байдлаас болж эрлийн ажил зогссон байна. Харин нутгийн сайн дурынхан жуулчдыг олжээ. Тэднийг цаснаа явагчгүйгээр, суурин газраас нилээд хол анх очсон газраа байхад нь тэд олсон байна.