Орчин үед “цус, төмрөөр” “ардчилалыг” тарих нь байж болошгүй зүйл. Гадаад болон батлан хамгаалах бодлогын оросын зөвлөлийн хуралдаан дээр ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдсэн байна. Лавров тодорхой улсын нэрийг дурдаагүй ч гэсэн энэ нь Сири улсын зохицуулалтын талаарх ОУ-ын зарчимч байр суурийн талаар Барууныханы эрс мэдэгдэлд өгсөн шууд хариулт гэж ойлгогдож байна. Мөн нийт “ардчилалын экспортод” өгсөн хариу юм. Иймэрхүү арга барил нь “хувьсгалын экспортоос” дээрдэх зүйлгүй гэдгийг сайд ойлгууллаа.

Ардчилалыг хүчээр суулгах нь ямар үр дүнд хүрдэгийг Ирак улсын жишээ тод харуулж байна гэж Сергей Лавров хэлсэн байна. Одоо зарим нэг улсууд “ливийн загварыг үлгэр жишээ” болгох гэж оролдож байгаад Москва ихэд түгшиж байна. АЗ-ийг тойрон гарч хүч хэрэглэх гэж оролдох нь ямар хор уршигтайг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа: «Бусад улс орнуудад өөрийн улс төрийн системийг тулган хүлээлгэх нь зөвхөн хэт даврагч хүчийг нэмэгдүүлж, жинхэнэ ардчилсан өөрчлөлтийн ирээдүйг холдуулна. Энэ нь орчин үеийн олон улсын бодлогын зарчимт асуудлуудын нэг юм. Эдгээр нь дэлхийн ирээдүйн бүтэцийн асуудалтай шууд холбоотой юм. ОУ хорон санааны үүднээс Барууны санаачилсан төслүүдийн дугуйных нь хигээсэнд мод хийгээд байгаа юм уу, барууны нөлөөг сөрөн зогсоход асуудал оршиж байгаа биш юм. Ардчилалыг төмөр, цусаар ургаш ахиулах нь ургашгүй гэдгийг бид энэ өдрүүдэд, сүүлийн саруудад, сүүлийн хагас жилд нүдээрээ үзэж, чихээрээ сонслоо шүү дээ» гэж Сергей Лавров хэллээ.

Ойрхи Дорнодын үйл явдал цаашид хэрхэн хөгжихийг хэн ч одоо урьдчилан хэлж чадахгүй байна гэж Сергей Лавров хэллээ. “Ливийн загварын” тухай ярихдаа ОУ-ын ГХЯ-ны тэргүүн, 2011 онд АНУ болон НАТО эвсэл Ливи улсыг бөмбөгдөж эхэлснийг сануулсан юм. Тэр үед эвсэл “хүмүүнлэгийн халдан довтлолт”-оор үнэн хэрэг дээрээ Ливи улсад болж байсан иргэний дайны нэг талыг дэмжсэн билээ. Тэгээд Муаммар Каддафиг түлхэн унагаасны дараа ч Ливи улсын байдал хэвийн болон ардчилсан хэм хэмжээнээс алс хол байна даа. Харин одоо үүнтэй адил байдлыг Сири улс дээр хэрэглэхийг санаархаж байна. Иймэрхүү бодлогоос болоод л дэлхийн байдал улам хурцадмал болж байна гэж Сергей Лавров нэмж хэллээ: «Бидний санааг зовоож байгаа өөр нэг хүчин зүйл байгаа юм. Эдийн засгийн хямралын үед аливаа асуудлыг цэргийн аргаар шийдэх тийшээ их хэлбийдэг боллоо. Иймэрхүү хандлага нь манай зарим нэг түншүүдэд ихээхэн ойр байгаа бололтой» гэж тэр ярилаа.

Гадаад болон батлан хамгаалах бодлогын оросын зөвлөл 1992 онд байгуулагдсан юм. Энэ нь хамгийн нэр хүндтэй ОУ-ын бие даасан олон нийтийн нэгдэл юм. Энэ зөвлөлд улс төрчид, “тархины төвүүдийн” удирдагчид, бизнесменүүд, эрдэмтэд, сэтгүүлчид багтдаг юм. Гадаад болон батлан хамгаалах салбар дахь ОУ-ын үндэсний стратегийн хүчин зүйлүүдэд энэ зөвлөл үнэлгээ өгч боловсруулдаг юм.