Австралийн Lynas Corp уулын баяжуулах компани Малайзид ховор метал боловсруулах үйлдвэрээ ажиллуулж эхэллээ. Малайз улсын зүүн нутгийн Паханг мужийн энэ завод 800 сая долларын өртөгтэй бөгөөд нутгийн иргэд болон экологчидтэй хэд хэдэн удаа шүүхэдсний эцэст дөнгөж сая нээлээ. Энэ үйлдвэрийн радио идэвхит хаягдал хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулна гэж экологчид болгоомжилж байсан юм. Урьд нь 11-р сард Lynas компани сүүлчийн шүүх ажиллагаан дээр ялалт байгуулснаар үйлдвэрлэлээ явуулах эрхтэй болсон гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Энэ нь Lynas Corp компанийн хөгжлийн чухал үе шат гэж тус компанийн тэргүүн Николас Кертис мэдэгдсэн байна. Энэ үйлдвэрлэл хүрээлэн байгаа орчинд ямарч хор хохиролгүй гэдгийг манай компани нутгийн оршин суугчидад батлаж өгсөн гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Lynas  завод нь хятадын газар нутгаас гадна ажиллаж байгаа ховор метал үйлдвэрлэх цөөхөн үйлдвэрүүдийн нэг бөгөөд энэ салбарт БНХАУ-тай өрсөлдөх чадвартай юм. 2013 оны эхээр тус уулын дахин боловсруулах завод хүчин чадлаа жилд 22 мянган тонн ховор металын концентрат үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна. Ховор металыг өндөр технологийн цахим техник үйлдвэрлэхэд ашигладаг юм.