0Пентагоныг “Рособоронэкспорт” компанитай хэлэлцээр байгуулахыг АНУ-ын Сенат хориглосон явдал орос, америкийн харилцаанд муугаар нөлөөлнө гэж Төрийн Дум үзэж байна. Төрийн Думын Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Владимир Комоедов ингэж мэдэгдсэн байна. “Дэлхий дахин дахь ОУ-ын байр суурийг заах гэсэн америкийн парламентын гишүүдийн бас нэг оролдлого гэж би үзэж байна. Зүүн Европт ПДХ системийн элементүүдийг байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж америкчууд мэдэгдэж байсан. Харин одоо “Рособоронэкспорт” компанитай хамтран ажиллахгүй гэж мэдэгдэж байна гэж” Комоедов “Интерфакс” агентлагт бямба гаригт мэдэгдсэн байна. ОУ Сири улсын албан ёсны төр засагт зэвсэг нийлүүлж байгаагийн хариуд хийсэн алхам гэж энэ хуулийг санаачлагчид ярьж байна. ОУ Дамаскт зэвсэг нийлүүлээгүй бөгөөд цэргийн техникийг засварлахаар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж Москва дэлхийн хамтын нийгэмлэгт нэг бус удаа мэдэгдэж байсан гэдгийг парламентийн гишүүн санууллаа.