Хятад улс “Фукусимагийн” синдромыг даван туулж, цөмийн эрчим хүчний хөгжилд “томоохон үсрэлт” хийх төлөвтэй байна. Хятадын цөмийн эрчим хүчний холбооны тэргүүн Чжан Хуачжу мэдэгдэлдээ, 2015 он гэхэд Хятад дэлхийн цөмийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэх болно гэв. Одоо тус улс үүнээс гурав дахин бага үйлдвэрлэж байна.

Хятад дэлхий дахинд хэрэв хүсэх л юм бол “ухамсраас маш түргэн ангижирч “болно гэдгийг харуулж чадсан. Энэтхэг улс ирээдүйн АЦС- ыг тойрсон жаднуудаа хугалаж, Япон тэдгээрээс татгалзаж байх зуур Бээжин цаг алдсангүй. Тэд цөмийн эрчим хүчний хөгжлийн сонирхолтой хөтөлбөрийг ард түмэндээ тунхаглан зарлаад, гурван жилийн хугацаанд эрчмийн блокийг гурав дахин өсгөж, АЦС –ын тоог төдий хэмжээгээр нэмэгдүүлэв. Үүнийг Орос улсын оролцоотой хийхээр төлөвлөж байна. “Росатом” Тяньванийн АЦС- ын шинэ талбай дээр гурав, дөрөв дэхь эрчмийн блокуудын барилгын ажлыг барьж байгуулах ажилдаа ороод байна. Ташрамд, хэлхэд Орос улсын гадаадын түншүүдийн нэг нь ч, өнөөдөр тус улсын үйлчилгээнээс татгалзаагүй. Энэхүү нэрсийн жагсаалтанд 10 гаруй импортлогчид байгаагийн дотор, Хятад, Индонез, Вьетнам, Энэтхэг, Иран болон Персийн булангийн болон Ойрхи-Дорнодын нилээд хэдэн орнууд байна.

2011 оны 3-р сарын 11 –нд “Фукусима” АЦС дээр гарсан техногены сүйрлээс хойш хятадын ЗГ шинээр батлах төслүүдээ битүүмжилсэн. Энэ нь түр зуурын чанартай болох нь шууд л харагдаж байсан. Тэр үед энэхүү хориг нь хир удаан үргэлжлэх бол гэдгийг хэн ч тааварлаж чадаагүй. “Үхмэл улирал” хагас жилийн дараа ард үлдэв. Байдлыг үзвэл, Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн орнуудын нефтийн хэд хэдэн сувгууд хятадын хүчин зүйлийг яаруулж байсан бололтой. БНХАУ -ын импортын нефтийн хараат байдал нь 55 хувь давж байна. Үүнтэй холбогдуулан энхийн атомыг ашиглахад аливаа сүйрэл нь, түүний эрчим хүчинд эзэлж байгаа хувь ялимгүй ч гэлээ, ирээдүйн эрчим хүчний тэнцвэржүүлэлтэнд “хар нүх” болон үлдэж мэдэх юм.

2012 оны 10 –р сард ажиллаж байгаа АЦС –ын болон шинээр баригдах станцууудын шаардлагуудыг чангатгасан. Үүний дараа барилгын ажлыг сэргээх тухай шийдвэрийг гаргасан. Жан Хаужгийн ярьж байгаагаар, Хятад улсын хувьд “Фукусимагийн” сүйрэл давтагдагдах магадлал өчүүхэн ажээ. Тухайлбал, энэ нь талбайг нарийн сонгосонтой холбоотой. Үүний нэгж жишээ бол Таньванийн АЦС-ын барилга. Уг барилгыг барьж эхлэхийн өмнө оросын шинжээчид бат бэхийг аюулгүй байдлын 10 удаагийн үзүүлэлтээр шалгаж байжээ.

Нөгөөтэйгүүр, “Фукусима”гийн осол нь “Хятадын дэлхийн дахинд экспортлогчийн хувьд хийх том алхмыг нь хойшлуулсан гэж Эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков ийн ярьж байна: «Одоогийн байдлаар БНХАУ нь Пакистанд АЦС барьж байна. Дэлхийн чадварлаг орон гэдгээ харуулахын тулд Пакистанд гурав дахь үеийн тогоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл, арай аюулгүй . Хятад ойрын таван жилд Хятад дэлхийн зах зээлд ямар нэгэн шинэ зүйл санал болгож чадахгуй л байх. Орос улс болон Өмнөд Солонгос энэ хугацаанд нэмэлт өрсөлдөх давуу талуудтай болж байна. “Фукусимагийн” үйл явдлаас өмнө Хятад энэхүү бүтээгдэхүүнтэй дэлхийн зах зээл дээр гарч болох байлаа. Гэтэл “Фукусима” нь аюулгүй байдлын бүхий л шаардлагуудыг эргэн харахад хүргэв. Хятадад гурав дахь үеийн тогоо байгуулахад нэмэлт хугацаа шаардагдах нь» гэж хэллээ.

Ойрын ирээдүйд Хятад цөмийн эрчим хүчний ирээдүйтэй экспортлогчдын нэг болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Гэхдээ тэдний экспортлохоор санал тавиад байгаа АЦС –уудын аюулгүй байдал нь олон улсын бүхий л шаардлагуудад нийцэж байна гэдгийг батлах хэрэгтэй юм.