“Их хорийн” бүлгийн даргын ажлыг ОУ албан ёсоор хүлээн авлаа. Энэ бүлгийг ОУ даргалах үедээ гол шийдэх асуудал бол “даяарчлалын эдийн засгийн асуудал, түүний тогтвортой хөгжлийг хангах явдал гэж” ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдсэн байна. Энэ нь “манай гариг дэлхийн сая сая хүний амьдралын түвшинг дээшлүүлэхэд” шаардлагатай юм.

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын албан бус нэгдэл болох хорийн бүлэгт 19 орон ЕХ ордог юм. Эдгээр улсуудад бүх дэлхийн ДНБ-ий 90% нь, дэлхийн худалдааны 80% нь ногдож байгаа юм. G-20 бүлгийхэн төрийн тэргүүнүүд болон засгийн газрын ерөнхий сайд нарын хэмжээнд анх удаа 2008 онд цугларсан юм.

Тус бүлгийг даргалах үеэрээ ОУ сайд нар, шинжээчдийн түвшинд арваад уулзалт зохиохоор төлөвлөөд байна. “Хорийнхны” сангийн сайд нар болон төв банкны тэргүүнүүдийн анхны уулзалт Москвад 2013 оны 2-р сарын 15-16-ны хооронд болох юм. “Хорийнхны” дээд хэмжээний уулзалт 9-р сарын 5-6-нд Санкт-Петербургт болно. Дээд хэмжээний уулзалтын үеэр уламжлал ёсоор БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уузлалт болно. G-20 бүлэгт багтдаггүй орнуудын олон улсын болон шинжээчдийн байгууллагын зөвлөлдөөн бас болох юм. ОУВС-гийн ажлыг 2013 онд бас хэлэлцүүлэх болно. Мөн БРИКС-ийн орнууд ОУВС-д өөрсдийнхөө нөлөөг нэмэгдүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

“Их хорийн” бүлгийг ОУ даргалах үеийн албан ёснй веб хуудас

12-р сарын1-нээс нээгдсэн байна. Энэ хуудас дээр бүх оролцогчидод хандсан ОУ-ын ерөнхийлөгчийн илгээлтийг нийтэлсэн байна. “Ажлын байр бий болгох болон эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг боловсруулахад “хорийн” хүчин чармайлтыг төвлөрүүлэх нь оросын даргалалын гол зорилт гэж бид үзэж байна гэж Владимир Путин мэдэгдсэн байна. Үүний тулд юу хийх ёстой вэ? Бидний хувьд хариулт тодорхой байна. Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, зах зээл дээр итгэлцлэл, ил тод байдлыг бий болгох, үр ашигтайгаар зохицуулах явдал юм”.

“Авилгал хээл хахуулийг сөрөн зогсох, олон талт худалдааг бэхжүүлэх, олон улсын хөгжилд харилцан үйлчлэх, даяарчлалын эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, санхүүгийн системийн зохицуулалт, хяналт ба валютын системийн шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргийг” оросын төрийн тэргүүн үндэсний тэргүүлэх асуудлуудын дундаас онцлон нэрлэлээ.

“Их хорийн” бүлгийг даргаласны хүчинд Орос улс дэлхийн санхүү эдийн засгийн байдлыг сайжруулахад хүчтэй нөлөөлөх боломжтой болох юм гэж Төрийн Думын олон улсын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Вячеслав Никонов ОДХ радиод мэдэгдсэн юм: «Барууны тэргүүлэх эдийн засаг хүнд байдалд байгаа үед ОУ-д арай илүү нөлөө үзүүлэх боломж байгаа юм. Тэр тусмаа ОУ даргалах ажлыг БРИКС-ийн орнуудын өмнөөс бас гүйцэтгэх юм. БРИКС-ийн орнуудад Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон ӨАБНУ ордог юм. Орчин цагын дэлхий ертөнцийн хөгжиж байгаа томоохон эдийн засагтай эдгээр улсууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг зохих хэмжээгээр тодорхойлож байгаа юм» гэж тэр ярилаа.

“Их хорийн” бүлгийг даргалах ажлыг 2014 онд Австрал улс хүлээж авах юм.