Оросын “ГАЗ бүлэг” болон түркийн Мерса Отомотив компани ГАЗ маркын машины угсрах үйлдвэрийг өнөөдөр Түрк улсад нээнэ. Оросын компани энэ тухай ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт “ГАЗель БИЗНЕС”, “Соболь БИЗНЕС” машинуудын хэд хэдэн загварыг угсрах юм байна. Мөн дилерийн болон үйлчилгээний сүлжээг Түрк улсын бүх бүс нутгуудад байгуулахаар төлөвлөж байна.