Ойрхи Дорнодын зохицуулалтын талаарх олон улсын зуучдын “дөрвөл”-ийг ойрын өдрүүдэд цуглуулах боломжтой гэж Москва үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Михаил Богданов араб хэл дээрх “Раша Тудей” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. “Дөрвөл”-ийн манай түншүүд оролцох гэж байгаа ийм үйл ажиллагаа болох гэж байгаа нь бүр ч цаг үеэ олсон хэрэг гэж тэр хэлсэн байна. Палестины статусыг дээшлүүлэх шийдвэрийг НҮБ-ын ЕА гаргаад байгаа энэ цаг үед “дөрвөл цугларах сайхан шалтаг болж байна” гэж Богданов үзэж байна.