Японы цахим техникийн томоохон үйлдвэрлэгч Fujitsu компани гар утаснд хүний арьсны эрүүл мэндийг хянах хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Смартфон нь биеийн аль ч хэсгийн арьсыг шинжлэх юм. Уг программ нь арьсны өнгөний өөрчлөлтийг тооцож, арьсны эрүүл мэндтэй холбоотой зарим тулгамдсан асуудлуудыг илрүүлж чадах аж. Компаний мэдэгдэж байгаагаар, өдөр бүр ийм шалгалтуудыг хийснээр гар утас ажиглагч нь өөрийн арьсын хоногийн янз бүрийн цагт түүний арьс ямар харагдаж байгааг үзэх боломжтой гэнэ. “Энэ нь маш сонирхолтой гэж японы компаний төлөөлөгч батлан хэлж байна. Түүнчлэн, Fujitsu компаний мэдэгдснээр, энэхүү смартфоныг ашиглагчид нь өөрийн шинжилгээнүүдийг нийгмийн сүлжээг ашиглан бусад хүмүүстэй хуваалцаж болох юм байна.