”Их хорийн” дарга Мексик албан ёсоор Орос улсаар солигдлоо. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин хийсэн мэдэгдэлдээ, Орос улс энэхүү арга хэмжээг даргалахдаа “ дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон эдийн засгийн тогтвортой хөгжлийг” шийдвэрлэхэд гол зорилтоо болгоно гэлээ. Энэ нь “сая сая хүний амьдралын түвшинг дээшлүүлэхэд” шаардлагатай юм.

”Их хорь “ нь дэлхийн 19 улс орон болон Европын Холбоог багтаасан дэлхийн томоохон эдийн засгуудын албан бус байгууллага юм. Тэдгээр орнуудад дэлхийн ДНБ -ний 90 %, дэлхийн худалдааны 80 хувь ноогдож байна. Тус байгууллагын гишүүн орнуудын төрийн удирдагч болон Засгийн газрын түвшний анхдугаар хуралдаан 2008 онд болсон юм. Тэд 2008 онд дэлхий дахиныг нөмөрсөн санхүүгийн хямралтай тэмцэхээр анх хуран цугларсан. Чуулганы зорилго-санхүү-эдийн засгийн хямралыг хэрхэн арилгах тухайд байв.

Москва Их хорийг даргалах хүрээндээ сайд нарын болон шинжээчдийн түвшингийн нилээд хэдэн уулзалтуудыг зохион явуулахаар төлөвлөөд байна. Анхны арга хэмжээгээр сангийн сайд нарын болон Төв банкны захирлуудын зөвлөлдөх уулзалт байх юм. Уг уулзалт 2013 оны 2-р сарын 15,16-ны өдрүүдэд зохиогдоно. Орос улсын даргалах “Их хорийн” ДХУ 2013 оны 9-р сарын 5,6-нд оросын Санкт-Петербург хотноо болно.

12-р сарын 1-нд Орос улсын даргалах “Их хорийн” албан ёсны сайт нээгдэв. “Орос улсын ЗГ-ын гол зорилтыг бид “Их хорийн” хүрээнд эдийн засгийн өсөлт, ажлын байруудыг бий болгоход чиглэгдсэн арга хэмжээнүүд дээр төвлөрүүлэхэд харж байна” гэж Владимир Путин мэдэгдэв. Үүний тулд юу хийх ёстой вэ? Бидний хувьд хөрөнгө оруулалтын урамшуулал, итгэл найдвар болон цэвэр тунгалаг зах зээл болоод үр ашигтай зохицуулалт нь шаардлагатай юм.

Оросын төрийн тэргүүн орос улсын урьталуудаас “ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх, валютын системийн шинэчлэл хийх болон санхүүгийн системийн зохицуулалт ба хяналтыг явуулах, дэлхийн эрчим хүчний захуудын тогтвортой байдал, олон улсын хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлэх, олон талт худалдааг хөгжүүлэх болон авилгатай тэмцэх” зэргийг дурдав.

“Их хорийг” даргалж байгаа орон нь хэлэлцэх асуудал болон чуулганы хүрээнд эдийн засгийн хамтын ажилалгааны чиглэлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй юм. Энд Орос улс нь дэлхий дахины санхүүгийн эдийн засгийн байдлыг засч залруулахад хүчтэй нөлөөлөх боломжтой гэж ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудлын хорооны нэгдүгээр орлогч дарга Вячеслав Никонов “ Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Өрнөдийн тэргүүлэгч эдийн засгууд сүрхий том асуудлуудтай тулгарч байгаа өнөө үед Орос улс нь илүү нөлөөтэй юм. Ингэхдээ Орос улс даргалахдаа ганцаараа бус, яагаад гэвэл БРИКС-ийн онуудын өмнөөс /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк/ байх юм. Эдгээр нь дэлхийн томоохон өсч хөгжиж байгаа эдийн засаг байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг нилээд хэмжээнд тодорхойлж буй юм» гэлээ.

Даргалж байгаа орон бүрийн зорилго бол тодорхой чиглэлүүдэд чуулганы үр ашгийг нэмэгдүүлэхийг оролдоход оршдог. “Орос улс дэлхийн улс төрд” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьяновын үзэж байгаагаар, Орос улсын даргалалт нь хэлэлцэх хүрээний асуудлуудад тусгалаа олох ажээ.

«Энэ бол мэдээж хэрэг, дэлхийн санхүүгийн тогтворжилт. Энэхүү эдийн засгийн өсөлтийн асуудлууд болон хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх нь ямагт  чухал ач холбогдолтой байдаг юм. Мэдээж хэрэг, Орос улс эрчим хүчний сэдвийг хөндөнө. Ядуучуудад туслах асуудлыг байнга хэлэлцэж байдаг» гэж Федор Лукьянов хэллээ.

2014 онд “Их хорийн” бүлгийг Австрали даргална.