Оросын АН-2 онгоц Тюмень /Сибирь/ хотоос ӨАБНУ хүртэл 15 хоногт 20 мянган км замыг туулахаар төлөвлөж байна. “Тэнгисээс тэнгис хүртэл ”өөрийн төслөө Ютейр нисэх компани зөвлөлтийн иргэний нисэхийн бэлэг тэмдэг болсон олон зорилгот Ан-2 онгоцыг зохион бүтээсний 65 жилийн ойд зориулж байна. Бүрэлдэхүүндээ туршлагатай хоёр нисэгч болон авиатехниктэй Ан-2 онгоцны багийнхан 12-р сарын 5-нд Тюмений онгоцны буудлаас хөөрнө. Ийм онгоцны дээд амжилтын уг чиглэл Украин, Чехи, Герман, Франц, Хорват, Итали, Испани, Марокко, Мавритани, Сенегал болон Намибиар дайрах юм. 1947 оны 8-р сард АН-2 онгоц анх нисч эхэлжээ. Ан-2 онгоц өнөөг хүртэл хөдөө аж ахуй, спорт, тээвэр болон зорчигч тээвэрт өргөн хэрэглэгдэж байна. АН-2 онгоцыг ЗХУ, Польшид үйлдвэрлэж байсан төдийгүй БНХАУ-ад одоо хирнэ үйлдвэрлэж байна. Монгол улсад АН-2 онгоц нь 60-аад оноос хөдөө аймгуудын зорчигч болон ачаа тээвэрт болоод хөдөө аж ахуй газар тариаланд  хортон шавьжтай тэмцэхэд өргөн хэрэглэгдэж байсан төдийгүй, үе үеийн иргэний нисэгч нарын хамгийн хайртай, найдвартай онгоцоор тооцогддог. Хагас зуун жилийн түүхтэй, дэлхийд хамгийн олон үйлдвэрлэгдсэн АН-2 онгоц нь Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд оржээ.