Умард-Солонгосын удирдагч Ким Жон Ун америкийн Time сэтгүүлийн “Оны хүний” он-лайн санал асуулгад тэргүүлж явна. Тэрээр одоогийн байдлаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас нилээд түрүүлж байна, жагсааалтын удаах байруудад сирийн ерөнхийлөгч Башар Асад болон You Tиbe -гийн шуугиант өмнөд-солонгосын дуучин Psy нар оржээ. “Оны хүн” 12-р сарын 14-нд тодорно гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Уншигчдын санал асуулга нь үүнээс хоёр өдрийн өмнө дуусна. Одоогийн байдлаар Ким Жон Уны төлөө 1,5 сая гаруй хүн саналаа өгчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан Барак Обама 60 гаруй мянган хүний саналтай явна. Алдар цуугаараа Ким Жон Уны дараа Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси орж байгаа бөгөөд тэр 343 мянган хүний санал аваад байна.

Ким Жон Ун нь 2011 оны 12-р сард өөрийн эцэг Ким Чен Ирын нас барсны дараа БНАСАУ -ын удирдагч болсон. Түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад эрс өөрчлөлтүүд болоогүй, гэхдээ эстрадын тайзнаа дуучин бүсгүйчүүд богино юбкатай /банзалтай/ гарч ирэх болжээ. Харин залуу, эрч хүчтэй удирдагч орчин үеийн загвараар хувцасласан эстрадын дуучин асан, сайхан эхнэрийнхээ хамт олны өмнө гарч ирэх болсон.