ОХУ- ын ерөнхийлөгч Владимир Путин 12-р сарын дундуур Холбооны хуралд Илгээлтээ тавина. Тэрээр баасан гаригт москва орчмын Ново-Огарёво дахь өргөөндөө думд суудалтай намуудын тэргүүн нарыг хүлээж авч уулзахдаа энэ тухай хэллээ гэж “Оросын дуу хоолой” радиостанц мэдээлэв. Төрийн тэргүүн ирээдүйд захирагчдыг шууд сонгох сонгуульд шилжих тухай өөрийн бодлыг илэрхийлэв. Тэрбээр үүнийг явуулахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстойг сануулав. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин парламентын намуудын удирдагчдад түүний оруулсан авлигын эсрэг багц хуулийг санал нэгтэй дэмжсэнд талархсанаа илэрхийлэв.