Ойрын арван жилд юань нөөцийн гол валют болж хувирах тухай яригдаж магалгүй гэж ОХУ -ын ГХЯ тэргүүн Сергей Лавров таамаглаж байна.“Хэрэг дээрээ даяарчлалаас орчин үеийн аж үйлдвэр байгуулж, хүн амынхаа аж амьдралыг дээшлүүлсэн  хөгжиж байгаа олон орнууд том хожсон, гэтэл хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн уналт болж, нийгмийн дундаж анги багасч, нийгмийн ялгаа хурцдаж байна” гэж өнөөдөр тэр Гадаад бодлого ба батлан хамгаалах бодлогын зөвлөлийн ассамблей дээр хэллээ.

Лавров шинжээчдийн үзэж байгаа Хятад улс эдийн засгийн тэргүүлэгч гүрний байр суурин дээр 5-6 жилийн дараа очно гэдэг дээр анхаарлаа хандуулав. “Үүний дараа юань нөөцийн гол валют болж хувирах байх” гэж ГХЯ ны тэргүүн хэллээ. Бүхэлдээ ойрын хорин жил дэлхийн дүр зураг шинээр бий болно. Үүнд дэлхийн олон улсын харилцааны эмзэг асуудлууд нөлөөтэй “гэж сайд нэмж хэллээ.