Бусад улс орнуудад өөрийн улстөр болон нийгэм-эдийн засгийн системийг тулгах нь экстремист хүчнүүдийг хурцатгахад нөлөөлж мэдэх юм гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад болсон Гадаад бодлого ба батлан хамгаалах бодлогын зөвлөлийн хуралдаан дээр хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэ нь ихэнхи тохиолдолд эсрэгээр эргэж, жинхэнэ ардчилсан ирээдүйтэй өөрчлөлтүүдийг хойшлууж, экстремист болон хэлмэгдлийн хүчнийхнүүдийг хурцатгахад хүргэдэг. Энд Орос улсын өрнөдийн нөлөөг сөрж зогсож байгаа тухай яригдаж байгаа юм огт биш, харин “ардчилал руу төмөр, цусаар дамжин хүрэх шугам огт ажиллахгүй байгааг хэлж байгаа” гэжээ. Оросын ГХЯ-ны тэргүүний тэмдэглэж байгаагаар, аюултай “ийм хүчирхийллээр ардчиллыг дэлгэрүүлж буй нь” эмх замбараагүй байдлыг хурцатгахад хүргэж, дэлхийн түвшинд удирдлагын хямралд хүргэж мэдэх юм гэв.