НҮБ-ын Ерөнхий ассамблей Израиль улсаас 1967 онд эзлэн авсан Голланы өндөрлөгүүдэөс гарч явж, Иерусалимийг нийслэлээр тунхагласнаа татгалзаж, палестинчуудтай энхийн яриа хэлэлцээр хийхийг шаардав. Баасан гаригт Палестиныг олон улсын байгууллагаас ажиглагч статустай орноор хүлээн зөвшөөрөгдсний дараа холбогдох тогтоолуудыг батлажээ. НҮБ-ын ЕА-н тогтоолууд нь зөвлөмжийн шинжтэй болохоос үүнийг заавал биелүүлэх шинж агуулдаггүй. Ингэхдээ уг баримт бичигт олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнхи орнуудын үйл явдалд хандаж байгааг тусгасан байдаг.

Голланы өндөрлөгүүд нь нутаг дэвсгэрийн маргаантай асуудал, 1967 он хүртэл Сирийн нутаг дэвсгэрийн хэсэг нь байжээ. Зургаан өдрийн байлдааны явцад Израиль эзлэн авчээ. Ерөнхий ассамблейн тогтоолуудын нэгд “түрэмгийлэгч орны аливаа аргууд болон ариун Иерусалим хотод өөрийн хууль тогтоомжууд, шүүн таслах эрх болон засаг захиргааг тулган шаардаж буй нь хууль бус юм. Иймээс тэдгээр нь ямарч хуулийн чадавхгүй “ гээд Израилийг хууль бус нэг талын арга хэмжээнүүдээ нэн даруй зогсоохыг шаардсан байсан энэхүү баримт бичиг дээрх тодотголыг батлаж байна.