Өнөөдрөөс орос улс “Их хорийг” / G-20/ даргалж эхэлнэ. Ирэх жилийн 9-р сарын 5,6-ны өдрүүдэд Санкт-Петербургт зохион явагдах ДХУ-ыг орос улс даргалах юм. Орос улсын ерөнхиийлөгчийн засаг захиргааны тэргүүн Сергей Иванов өмнө нь Их хорийн даргалах хуралдааныг бэлтгэн зохион байгуулах комиссийн эцсийн хуралдаан дээр хийсэн мэдэгдэлдээ, ОХУ нь ДХУ-ыг зохион явуулахдаа бодит шийдвэрүүдийг батлуулахыг чармайх болно гэжээ.

Орос улсын зохион байгуулах арга хэмжээний урьталуудад идэвхитэй хөрөнгө оруулалтанд урамшуулал бий болгох болон ялангуяа, хүн амын эмзэг бүлгийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх асуудал орж буй юм. Орос улсын Их Хорийн ДХУ дээр хэлэлцүүлэх чухал асуудлын нэг бол ОУВС-ийн хөрөнгийн секторыг зохицуулах болон тус байгууллагын ажлыг боловсронгуй болгох явдал.

Москва үзэхдээ, ОУВС-ийн удирдлагад хөгжиж байгаа эдийн засгуудын үүргийг чангатгах нь зүйтэй гэжээ. Ингэхдээ ДХУ-ын хүрээнд дээд зэргийн өргөн цар хүрээтэй зөвлөлдөх уулзалтуудыг “Их хорьд” ордоггүй орнуудтай  явуулахаар төлөвлөжээ.

“Их хорь” бүлэг нь томоохон эдийн засагтай орнуудын албан бус чуулган бөгөөд 2008 оны дэлхийн санхүүгийн дуудлагуудад сөрж зогсох зорилготой байгуулагджээ. Нийтдээ гишүүн орнууд нь дэлхий ДНБ-ийн 90% болон дэлхийн худалдааны 80 % төлөөлж байна.

Одоо “Их хорийн” байнгын гишүүний статустай дэлхийн 19 орон болон ЕХ байна.

Их хорийн бүрэлдэхүүнд ОХУ, Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Саудын Арав, АНУ, Түрк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд ордог.