НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай Египетийн ерөнхийлөгч Мурсийн бүрэн эрхийг өргөжүүлэх зарлиг нь тус улсад хүний эрхийг хэрэгжүүлэхэд заналхийлж болзошгүй гэдгийг анхааруулав.Пиллайн хэлж байгаагаар, Мурсигийн өөрийн зарлигийг цуцлах хориг гаргасан нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байна.НҮБ-ын комиссар Мурсийг Хосни мубаракийн дэглэмийн алдааг давтахаас сэрэмжлүүүлэв. Пиллай холбогдох захидлыг египтийн ерөнхийлөгчид илгээв.

Өмнө нь мэдээллэж байснаар, өнгөрсөн долоо хоногт Мурси нь өөрийн бүрэн эрхийг өрөгөжүүлэхтэй холбоотой нилээд хэдэн шийдвэрүүдийг гаргасан юм. Тэрээр тус улсын засгийн бүх эрхийг гартаа төвлөрүлээд байсан юм.

Тэр үеэр Каирт таван өдрийн мөргөлийн дараа мурсигийн үйл ажиллгаанд сэтгэл дундуур хэдэн мянган египтийн иргэд Тахрир талбай дээр жагссан юм. Энэ явдал нь шинэ Үндсэн хуулийг яаран баталсны хэдхэн цагийн дараа болжээ. Мурсийгийн эсрэг талынхан үндсэн хуулийн төсөлд чөлөөтэй үг хэлэх болон шашин шүтэх эрхийг зөрчиж байгаа аж.

Эсэргүүцлийн жагсаалууд нь тус улсын бусад хотуудад болж өнгөрлөө. Тухайлбал, Александрия хот. Тэнд сөрөг хүчнийхэн Мурсигийн талынхантай сөргөлджээ. Өнөөдөр египтийн үндсэн хуулийн төслийг ерөнхийлөгч Мурсид өргөн барих юм. Хоёр долоо хоногийн дараа уг төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ.

Өмнө нь мэдээлж байснаар, бямба гаригт Каирт исламын “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөн Мурсийг дэмжих олон нийтийн жагсаал зохион явуулах юм. Орон нутгийн ажиглагчид египтийн нийслэлд шинэ мөргөлдөөнүүд үүсч болзошгүй гэж сэрэмжлүүлж байна.