Жишээ нь, Германд хүн амын 21 % тэтгэвэр авах боломжтой . 2020 он гэхэд тэдгээрийн тоо 23 % хүртэл өснө. Японд тэтгэврийн хүмүүсийн тоо 24-28 % хүртэл өснө. Харьцуулж үзвэл, 2005 онд тэд 21 % байжээ.

Нилээд хэдэн орнуудын ЗГ-ууд, жишээ нь, Франц нийгмийн ачаалалд сөргөлдөх оролдлогуудыг, тухайлбал, тэтгэврийнхний насыг нэмэгдүүлж, хөнгөлөлтүүдийг хязгаарлах замаар хийхийг оролдож байна.

Хүн амын хөгшрөлт болон тэтгэврийн насны хүмүүсийн тоо өсч байгаа нь зөвхөн Европын хөгжилтэй орнуудад гарч байгаа биш юм. Жишээ нь Хятадад 2007 онд тэтгэврийн насныхны 8 хувь 65 наснаас дээш насных байсан. Гэтэл 2020 гэхэд тэдний тоо 12 % болж өсч, хөдөлмөр эрхлэх чадвартай хүн амын ногдол 73-71 % хүртэл буурах ажээ. Түүнчлэн, эрс өөрчлөлтүүд нь Гонконгт гарах гэж байна. Тэндхийн тэтгэврийн насныхны тоо 12-18 % хүртэл өсөх аж.

Орос улсад 65 наснаас дээш насны хүмүүсийн тоо төдийлөн өсөхгүй бөгөөд 14-15 хувьтай байх юм. Гэхдээ 15-64 насны иргэдийн тоо эрс буурч, 72-68 хувьд хүрнэ.

Орос улсын тэтгэвэрийн нас европын болон азийн ихэнхи орнуудаас өмнө ирдэг буюу эмэгтэй хүн 55 наснаас, эрэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гардаг. Энэ жил ЗГ тэтгэврийн шинэчлэлийг хэлэлцэхдээ тэтгэмжийн насыг нэмэгдүүлэх хувилбарыг хэлэлцэсний дүнд, хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.