НҮБ-ын Ерөнхий ассамблейн Палестинд ажиглагч-орны статус олгох тухай шийдвэр нь палестин-израилийн яриа хэлэлцээрийг орлож чадахгүй. Энэ тухай ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудлын хорооны тэргүүн Михаил Маргелов мэдэгдэв. Түүний ярьснаар, хэрвээ яриа хэлэлцээр нь сэргээгдэхэд хүрвэл, тэдгээрийн явц Палестины шинэ статустай хүчтэй холбоотой байхгүй. Парламентчийн хэлснээр, үүнд өнөөдөр Ойрхи-Дорнодын үйл явдлууд хамгийн их нөлөөтэй Израиль, Палестинаас гадна, АНУ, Иран, Хятад, Орос улсуудын байр суурь ч бас шалтгаалах юм.Израильчууд болон палестинчуудын хоорондын яриа хэлэлцээр нь хоёр жилийн өмнө Израилийн эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр суурьших ажиллагаа явуулсны улмаас тасарсан юм. НҮБ-ын ЕА-н Палестиныг ажиглагч-орны статустай орноор хүлээн зөвшөөрөх тогтоолыг 193 орноос 138 орон дэмжиж, 9 орон эсрэг санал өгсөн.