НҮБ-ын Ерөнхий ассамблейн дийлэнхи олонхи палестины автономид НҮБ-ын ажиглагч орны статус олгохыг дэмжив. Тогтоолыг 138 орон дэмжив. Эсрэг саналыг АНУ, Израиль тэргүүтэй 9 орон өгсөн. 41 улс түдгэлзсэн.

Тогтоолыг баталснаар Ойрхи-Дорнодод улс төр болон дипломатын шинэ бодит байдал бий болж байна гэж НҮБ-ын дэргэдэх палестины ажилагчдын тэргүүн, доктор Рияд Мансур тэмдэглээд

«НҮБ-ын энэхүү тогтоол хоёр улсыг оршин тогтнохыг хүлээн зөвшөөрч байна. 1967 оны хилтэй Зүүн Иерусалим нийслэлтэй Палестин. Нөгөө нэг нь Израиль улс. Энэхүү тогтоол нь эдгээр улсуудыг шийдэгдээгүй байгаа бүхий л тулгамдсан асуудлуудаар яриа хэлэлцээр хийхийг уриалж байна. Ингээд эвлэрэлийн гэрээ байгуулан, 1967 оны түрэмгийлэлд цэг тавин, Палестинд тусгаар улс болон тогтнох эрх олгох юм» гэлээ.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүртэл нилээд хугацаа бий. Палестиныг одоогийн байдлаар 60 орон хүлээн зөвшөөрөөд байна. АНУ АЗ-д хориг тавьж байгаа цагт Рамаллаху нь ийм гишүүнчлэлийг олж харахгүй. Өнгөрсөн жил уг оролдлого талаар өнгөрсөн.

Өнгөрсөн шөнө АНУ-ын төлөөлөгчид эсрэг санал өгсөн. Вашингтон өөрийн байр суурийг хамагалахдаа, ийм алхам нь дэлхийн зохицуулалтыг зогсонги байдалд хүргэнэ гэж батлаж байв. Тогтоол нь “харуусал төрүүлж байгаа бөгөөд үр ашиггүй“ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдээд

«Энэ нь энхийн замд нэмэлт саад бэрхшээлүүдийг бий болгоно. Бид хоёр талын хүсэн хүлээж байгаа намжимал байдалд зөвхөн палестинчууд, израильчуудын өөрсдийнх нь  шууд яриа хэлэлцээрүүд л амжилтанд хүргэнэ гэсэн байр суурьтай байгаа. Тэр үед тусгаар тогтносон Палестин улс, ардчилсан Израильтай энх тайвнаар зэрэгцэн оршино» гэлээ.

Хэрэг дээрээ бол НҮБ-ын Ерөнхий чуулганаас гаргасан дүнд АНУ болон Израиль улс сэтгэл дундуур байгаа, НҮБ нь сүүлийн хорь гаруй жилд бүс нутгийн зохицуулах аргуудаасаа анх удаагаа “хүчин мөхөсдөж байгаагаа” нээлттэй харуулсан. Энэ бүх хугацаанд Израилийн арабын орнуудтай холбоотой асуудлуудад Вашингтон нь зуучлагчийн монопол эрхтэй явж ирсэн.

Израиль нь Арабын орнуудтай зөвхөн АНУ-аар дамжуулах юм уу, аль эсвэл нүүр – нүүрээ харан шийдэхийг эрхэмлэж байлаа. Энд Вашингтон “гол хянагчийн ” үүрэг гүйцэтгэж байв. НҮБ энэ талбайд нэвтрэн орсон нь ийм монополийн халдашгүй эрхэнд хүрсэнтэй адил байлаа. Нөгөөтэйгүүр, ийм дайралт нь сүүлчийнх ч биш байж мэдэх юм. Сүүлийн жилүүдэд бий болсон зуучлалын системүүд нь үр ашиггүй болох нь бүгдэд ойлгомжтой болоод байна.