Вашингтоны холбооны шүүгч АНУ-ын тамхины концернуудыг америкчуудын өмнө худал хуурмаг зүйлээ хүлээхийг үүрэг болгов. Тамхи нь татаж байгаа хүний эрүүл мэндэд хортой төдийгүй дам тамхичдад хор хөнөөлтэй гэдгийг олны өмнө хэлэхийг шаарджээ. Шүүгч ирэх оны 3-р сарын 1-нд хүртэл тэдэнд өөрсдийгөө илчлэх аль нэгэн хувилбарыг сонгох хугацаа өгөөд байна.Тамхины үйлдвэрүүдэд нилээд хэдэн хувилбар санал болгоод байна. Ингэхдээ нэг нь нөгөөхөөсөө дээрдэх юм огт үгүй аж. Радио, телевиз, хэвлэлээр юм уу, Интернэтээр харууслаа илэрхийлж болох юм. Нэвтрүүлгийн эфирийн цагийг төлөх ба хэвлэлийн орон зайд зар сурталчилгааны жишиг үнээр төлбөрийг хийх ажээ.

Хүн төрөлхтөн анх никотинтой тэмцэж эхлэсэн тэр цаг үеэс, тамхины эсрэг кампанит ажлыг явуулахад янз бүрийн саад бэршээл тохиолдож байлаа. Америк хэдэн зуун мянгаас аваад хэдэн зуун тэрбум хүртэл долларын нэхэмжлэлүүд, нөхөн олговоруудыг тогтоосон. 1998 онд Миссисипи мужид олгох нөхөн олговор нь 426 тэрбум долларт үнэлэгдэж байв. Флорида муж 2000 онд тамхины эздээс 145 тэрбум долларыг шүүхээр гаргуулж байсан.

Гэхдээ энэхүү кампанит ажлыг санаачлагчид нь никотины хор хөнөөлтэй тэмцэх зорилгыг тэр бүр тавьж байгаагүй гэж оросын улс төр судлаач Павел Салин тэмдэглээд

«Мэдээж хэрэг нэхэмжлэлтэй кампанит ажил бол илүү их үр дүнтэй. Үүнд бол эргэлзээ үгүй. Тамхины эсрэг кампанит ажил нь одоо үед  бизнес болж хувираад байна. Тэдгээр нэхэмжлэлүүдийн цаана “сүүтэй үнээг”/тамхины корпорацууудыг/ саах гэсэн нэг хэсэг бас байдаг» гэлээ.

Гэсэн хэдий ч Вашингтонд хийж байгаа ажил шиг, олон нийтийн өмнө “тамхийг буруушаах” явдал өмнө нь гарч байгаагүй юм. Тойргийн шүүгч Глэдис Кесслер тамхины хор хөнөөлтэйг илчлэх тусгай мэдүүлгүүдийн жишгийг батлаад байна. Жагсаалтанд хорь гаруй илчлэх хувилбарууд байна. Жишээ нь: “тамхи татаснаас өдөрт дунджаар 1200 америк хүн нас барж байна”. Тамхины үйлдвэрлэгчид нь батлагдсан хувилбаруудыг өөрчлөх эрхгүй юм.

Вашингтоны сонинуудын бичиж байгаагаар, АНУ-ын Эрүүл мэндийн яам “тамхины хор хөнөөлийг тамхины корпорацууд өөрсдөө илчлэх” энэхүү процессыг баяртай хүлээж авчээ.

Дэлхий дахинд чухам хэдэн хүн тамхи татаж байгаа тоогоор хэлэх аргагүй юм.Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргаснаар, ойролцоогоор нэг тэрбум хүн байнга утаа баагиулж буй юм. Тэднээс 200 сая нь эмэгтэйчүүд байна. Харамсалтай нь, манай гариг дээр жил бүр тамхины улмаас 3,5 – 5 сая хүртэл хүн нас барж байна.