Өчигдөр Орост «Дэлхийн экологчдын олон улсын санаачилга» телевизийн өргөн цар хүрээтэй арга хэмжээгээр Хүрээлэн буй орчиныг хамгаалах жил гараа авсан байна. «Манай орны түүхэнд анх удаа зохион явуулах Хүрээлэн буй орчиныг хамгаалах жил эдийн засгийн нийгэм–улс төрийн чиглэлийг тодорхойлох, оросын үйлдвэрлэгчдийн экологийн хариуцлагад туслах, экологийн ухамсар, үнэ цэнэт зүйлийн шинэ системийг төлөвшүүлэхэд туслана» гэж Оросын байгаль орчны хяналтын албаны удирдагч Владимир Кириллов хэллээ. Хүрээлэн буй орчиныг хамгаалах жилийн хүрээнд ОХУ-ын 80 субьектэд маш олон арга хэмжээг зохион явуулах юм. Тэдгээрийн зорилго улс орны экологийн байдлыг ерөнхийд нь сайжруулах, юуны түрүүнд энэ салбарт оросын оршин суугчдын ухамсарлыг өөрчлөхэд оршино гэж төслийг санаачлагчид үзэж байна.