Орос улс 2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улсын талаар НАТО-гийн баримтлах стратегийг сонирхож байна гэж Брюссельд Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Александр Грушко сэтгүүлчдэд мэдэгдэв. НАТО-гийн цэргийг Афганистанд цаашид байлгах нь олон улсын эрх зүй болон Афганистаны байдлыг тогтонги болгох зорилгод нийцэх ёстой гэж тэрээр онцлов. 2014 оноос хойш цөөн цэргээ Афганистанд үлдээх бодолтой байна гэж АНУ удаа дараа мэдэгдсэн боловч тоо хэмжээг нь дурдаагүй байна. Эдүгээ Афганистанд АНУ-ын 70 мянга орчим цэргийн албан хаагч байгаа.