ПДХ систем нь оросын тогтоон барих чадавхийн эсрэг чиглэгдэхгүй НАТО-гийн баталгаа цэрэг-техникийн тов тодорхой шалгуураар илрэх ёстой гэж Брюссельд НАТО эвсэлд суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко оросын сэтгүүлчдэд мэдэгдэв. «ПДХ системийн эцсийн зорилгыг үл тоомсорлон хамтран ажиллах санал бидэнд тавьсан. Тус систем оросын стратегийн цөмийн хэрэгслийг амдан сөнөөхгүй баталгаа хамтын ажиллагааны хүрээнд өгөх ёстой гэж бид үзэж байна. Энэ нь амдан сөнөөгч байрлуулах газар, радиолокацын хэрэгсэл, хошуун хэсгийн хурдацыг оролцуулан техникийн ойлгомжтой шалгуураар илрэх ёстой» гэж тэрээр хэлэв. Орос улс, НАТО хоёр Европын ПДХ системийн хүрээнд хамтран ажиллахаар 2010 онд Лиссабонд дээд хэмжээний уулзалт дээр тохиролцсон билээ. Гэвч АНУ систем оросын тогтоон барих хүчний эсрэг чиглэгдэхгүй баталгаа өгөхөөс татгалзсан учир цаашдын хэлэлцээ мухардмал байдалд орсон юм. «Искандер» пуужингийн цогцолбороо Калининград мужид байрлуулж, цэрэг-улс төрийн өөр арга хэмжээ авна гэж үүний хариуд Москва сүрдүүлэв.