«Сирийн анд нөхөд» ажлын бүлгийн 5-р хуралдаан Японы нийслэлд эхэллээ. Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг хориг тогтоосон 60 улсын төлөөлөгчид түүнд оролцож байна. Сирийн байдлын асуудлаар явуулах агуулга төгөлдөр санал шүүмжлэл улс төрийн хүчирхэг дохио болох ёстой гэж Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба хуралдаан дээр хэллээ.

Энэ оны 4-р сараас хойш «Сирийн анд нөхөд» бүлэг дөрвөн уулзалт хийжээ. Японы засгийн газрын санаачилгаар одоо тэд тус улсын нийслэлд хуралдаж байна. Орос, Хятад улсууд уулзалтад оролцохгүй байна. «Сирийн анд нөхөдийн» сөргөлдөөнийг гаарулахад чиглэгдсэн зорилгыг ОХУ дэмжихгүй гэж үүний өмнө Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Москва гаднын оролцоогүйгээр бүх сирийн яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна.

2011 оны 3-р сараас Сирийн эрх баригчид ба засгийн газрын эсрэг хүчний зэвсэгт сөргөлдөөн үргэлжилж байна. НҮБ-д ирээд байгаа мэдээ баримтуудаас харахад энэ завсар 20 мянган хүн амь үрэгдэж, 30 мянга орчим хүн шархдав. Гаднаас дэмжлэг авч байгаа сайн зэвсэглэгдэсэн хүчин эсэргүүцэл үзүүлж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.