Өчигдөр Москвад цас их орж эхлээд тээврийн хөдөлгөөнийг их хүндрүүлэв. Замд маш олон машин бөөгнөрч, жижиг осол гаарав. Москва хот болон мужид цасан шуурга шуурч болзошгүйг анхаруулжээ. Нэг сарын тундасын гуравны нэгэн нь энэ өдрүүдэд ногдов. Урьд шөнө12 мянган нэгж техник зам цэвэрлэж эхлэв. Цаг уур судлаачдын мэдээлснээр цас амралтын өдрүүд хүртэл их орсоор байж, сүүлийн хагас жилд мөн улирлын хамгийн ихэд тооцогдоно.