2015 он гэхэд Хятадын эрх баригчид ажиллах атомын реакторын тоог 42 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.Хятадын АЦС-уудын нийт сүр хүч 42 гегаватад хүрснээр тус улс дэлхийн атомын энергид 10 хувь эзлэнэ. Хятадын атомын энергийн холбооны дарга Жан Хуажоу Жухайд үг хэлж, энэ тухай мэдээлжээ. Эдүгээ Хятадад 15 блок бүхий 6 АЦС ажиллаж байна. Эдгээр станц бүх цахилгаан эрчим хүчний 1,85 хувь үйлдэврлэж байгаа хийгээд дэлхийн атомын энергид 3,5 хувь эзлэж байна. Ойрын жилүүдэд шинэ хориод АЦС барина гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Жан Хуажоу хятадын АЦС-уудын аюулгүй байдлыг өндөр үнэлэв. Эдгээр станц нарийн сонгож авсан талбайд оршиж, ерөнхийдөө сайн ажиллаж байна гэж тэрээр мэдээлэв. Иймээс 2011 оны хавар японы «Фукушима-1» АЦС-ад гарсан шиг осол БНХАУ-д гарахгүй гэж хятадын мэргэжилтэн үзэж байна.