Маргаан үүсгэсэн нутаг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тус улс үзэж байгааг газрын зураг бүхий хятадын шинэ паспорт нотлон харуулав. Энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын маргаантай бүсийг Хятадад хамруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сүүлчийн мэдэгдэл Бээжингийн энэ алхамыг хамгаалж байна. Гэвч хятадын паспортын загвар азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв.

Вьетнамын хилийн алба хятадын шинэ паспортыг эсэргүүцэж, хил давах виз, тамга тусгай хуудас дээр дарж байна. Энэтхэг улс албан ёсны байр сууриндаа нийцүүлсэн Энэтхэг, Хятадын хил бүхий тусгай тамга хятадын шинэ паспортод дарж байна. «Паспортын дайн» гэгчийг дэгдээгээгүй гэдэгт итгүүлэхийг сүүлийн өдрүүдэд Хятад оролдсоор байна.

Шинэ паспортод газрын зураг «гуравдахь улсын эсрэг чиглэгдээгүйг» Бээжин онцлов. БНХАУ-ын ГХЯ мэдэгдэл хийж, газрын зургийг паспортод дүрслэсэн явдалд онцгой ач холбогдол өгөхөөс түдгэлзэхийг уриалжээ. Гэвч нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд хамаатай төдийгүй бүс нутгийн өөр улсууд мөн алхамыг эсэргүүцэж байна.

Хятадын шинэ паспортод дүрслэсэн маргаантай нутгийг багтаасан газрын зураг бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгох нь Вашингтоныг түгшүүлж байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Индонезийн ГХ-ийн сайд Марти Наталегавын мэдэгдэл анхаарлыг бас татав.

Индонези улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад өнгөлзөхгүй байна. Гэсэн ч хятадын паспортын шинэ дизайн «зөв зохистой биш алхам» гэж Жакарт үзэж байна. Индонезийн ГХЯ-ны тэргүүний хэлснээр Бээжингийн ийм ажиллагаа санал зөрөлдөөнийг арилгахад туслахгүй. Тэгснээрээ Хятад «хөрш орнуудын хариуг сорьж үзэж байна» гэж тэрээр онцлов.

Чөлөөнд гарсан хурандаа-генерал Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашовын тэмдэглэсэнчилэн Хятад нутаг дэвсгэрийн маргаангтай асуудлаар байр сууриа ширүүсгэж байгаа нь тод зүйл.

«Эдийн засгаг нь эрчимтэй хөгжиж байгаа Хятадын хувьд нөөц,аж төрөх орон зайн асуудал гадаад бодлогод нь эн түрүүнд гарсан. Хятад паспортоор маргаантай нутгийг өөртдөө хамруулснаараа түрэмгий бодлого баримталж эхэлснээ харуулав. Эдийн засаг, цэргийн сүр хүчээр давуу байгаа учир хүчээр түрэх бодлого явуулж байна» гэж Леонид Ивашов хэллээ.

Хятад мөргөлдөөн шууд өдөөхэд одоо бэлэн биш байна. Шинэ паспортоороо бусдыг сорьж үзэж байна гэж хурандаа-генерал Ивашов тэмдэглэв. Шинэ паспорт гэх мэт оролддлого санал зөрөлдөөний зохицуулалтыг ойртуулахгүй гэж шинжээчид үзэж байна. Байдал тэртэй тэргүй түгшүүртэй байна. Хятадын шинэ паспорт олон улс орныг бухимдуулав.

Саяхан Бээжин Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт дээр нутаг дэвсгэрийн асуудлыг интернациональч болгох гэсэн оролдлогыг шийдвэртэй няцаав. Асуудлыг сонирхогч орнуудтай дан хоёр талын үндсэн дээр хэлэлцэхэд бэлэн байна гэж Хятадын дипломат ажилтнууд мэдэгдэв. Гэсэн ч Бээжин ийм үйл ажиллагаагаараа хятадын эсрэг үзэл санааг гааруулах, хятадын эсрэг эвслийг төлөвшүүлэхэд туслаж байна. Ази Номхон далайн бүс нутаг дахь Хятадын гол өрсөлдөгч АНУ үүнд туслахад бэлэн байна.