АНУ-ын Бүгд найрамдах нам 11-р сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа, тэд  Бушгүй байхын аргагүй гэдгийг ойлгосон бололтой. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар, намын томчууд улс төрийн энэхүү цөмд анхаарлаа дахин хандуулаад байгаа юм. Энэ гэр бүлээс  урьд нь АНУ-ын хоёр ерөнхийлөгч сонгогдож байлаа.Мөн сенаторууд,захирагчид, саятан бизнесменүүд, Тагнуулын төв газрын  захиралч байлаа.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас Флорида мужийн захирагч асан Жэб Бушийг гарна гэж ярьцгааж байна. Энэ хүн бол ерөнхийлөгч асан (бага) Бушийн дүү бөгөөд ерөнхийлөгч асан (том) Бушийн хүү нь юм. Ингээд бас гүйцээгүй.

Техасад бүгд найрамдахчууд бас нэгэн Бушийг “улстөржүүлж” эхлээд байна. 36 настай Жорж Прескотт Буш нь мужийн засаг захиргааны сонгуулийн аль нэг албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна. 2007 он хүртэл Жэбын эцэг Техас мужийн захирагч байжээ. Эцэг Бушийн нефтийн бизнес чухамдаа тэндээс эхэлсэн байхад, хүү Жорж Буш захирагч байсан. Бушийнхны хувьд Техас нь гэр бүлийн улс төрийн эзэмшлийн нутаг гэлтэй. Чухам эндээс тэд Цагаан ордон руу шууд очдог.

Одоо бүгд найрамдахчуудад удирдагч  хэрэгтэй байна гэж АНУ, Канад судлалын хүрээлэнгийн орлогч захирал Валерий Гарбузов тэмдэглээд "Бүгд найрамдахчууд нь маш хүнд зорилттой тулгарсан. Намыг нэгтгэх төдийгүй бүхий л консерватив урсгалуудыг нэгтгэж чадах жинхэн удирдагч үгүй байна. Митт Ромни тэдний ийм шаардлагыг хангасангүй. Гэтэл ардчилсан нам нь латин-америк болон өнгөт америкчуудын тоо өссөний ачаар ялсан юм» гэлээ.

Бүгд найрамдахчууд 11-р сарын ерхөнхийлөгчийн сонгуулийн дараа “алдаагаа засах” нилээд хүчтэй ажлыг хийсэн төдийгүй намд “генетикийн өөрчлөлтүүд хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийсэн.

Оросын шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэг дээрээ бол нилээд хүчтэй асуудлуудтай тулгарч байна. Америк нь ардчиллын орон байхаа аль хэдийнэ больсон гэж Улс төрийн судалгааны төвийн ерөнхий захирал Сергей Михеев тэмдэглээд

«Ер нь бол Америкт ардчилал төгс байдлаараа байхгүй. Америкт санхүү-аж үйлдвэрийн томоохон омгуудын хоорондын өрсөлдөөн байгаа.Тэд аглаг талбайг хоёр өөр намд хуваах жишээтэй. Жинхэндээ бол бэлэгдэлээс өөр тэдний хооронд ямарч ялгаа үгүй. Энэ бүгдээ тэд ардчилал гэж нэрлэдэг. Гурав дахь хүн үгүй, хүн буюу хүмүүсийг тийш нь оруулдаггүй. Энэ нь хэдэн зуун жилийн турш ингэж ирсэн. Үүнийг ардчилал гэж болох уу? Миний бодоход үгүй» гэлээ .

Жорж Прескот Буш генетикийн загварчлалын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн ирээдүйтэй нэр дэвшигч.Түүний судсаар тал нь мексик цус гүйж байгаа. Түүний эцэг Жеб нь анх мексик бүсгүй Колумба Галлотой гэрлэж байсан. Хүү нь испани хэлээр маш сайн ярьдаг. Бүгд найрамдахчуудын хувьд ийм холилдсон цус их чухал. Өнгөрсөн сонгуульд Барак Обамагийн төлөө латинчуудын 71 % саналаа өгсөн. Америкийн ардчилсан бүрэлдэхүүн маш түргэн цагаан бус тал руу өөрчлөгдөж байгаа. Арьсны цөөнхийн дэмжлэггүй АНУ-ын сонгуульд ялалт байгуулна гэдэг бараг боломжгүй юм.

Үүнийг бүгд найрамдахчууд нилээд логик холбоотой хэлэлцэж байна. Америкийг гурав дахь Буштэйгээр төсөөлөхөд хэцүү юм.