АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна.

Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ. Юанийн доллартой харьцах ханш хоёр жилийн дотор бараг 10 хувиар нэмэгдсэн боловч өртөг нь нэлээд буурсан хэвээр байна. Үүний хамт хятадын засгийн газраас юанийн ханш тогтооход оролцох арга хэрэгсэлээ нэлээд багасгасныг илтгэлийн зохиогчид тэмдэглэжээ. 4-р сард Хятадын Ардын банк юань, долларын ханшийн өдөр дутмын хэлбэлзэлийн заагийг 1 хувь хүртэл өргөжүүлснийг тэмдэглэжээ.

Юанийн ханшийг бууруулсан гэж АНУ-аас Хятадыг үргэлж зэмлэж байна. Иймээс хятадын бараа нийлүүлэгчид америкийн зах зээлд дангаар давуу талтай болсон гэж тус улс үзэж байна. Түүнээс гадна америкийн тал Хятадтай хийж буй «үнийн дайн» гэгчэд ялагдаж байна гэж америкийн олонхи үйлдвэрлэгчид үзэж байна. Тэд валютаар арга заль хийх тухай америкийн хуулийг Хятад зөрчиж байгааг хүлээхийг шаардав.Хятадын эсрэг үг яриа, мэдэгдэл ардчилсан намаас ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Митт Ромнийн сонгуулийн өмнөх хөтөлбөрийн чухал хэсэг болсон билээ.

Барак Обама ч энэ талаар дутуу биш байв. Ийм учраас одоо АНУ-ын сангийн яамнаас «арга заль хийгчийн» нэрийг Хятадад зүүх бололтой гэж бодож байсан. Дараа нь хятадын эсрэг хориг тогтоох байв. Гэсэн ч хориг америкийн нийлүүлэгчдэд бас хохирол учруулахыг бүгд ойлгож байна. Иймээс АНУ-ын сангийн яам дээрх хаягыг Хятадад ногдуулаагүй гэж Даярчлалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин үзэж байна.

«Хятадыг үзэн ядаж, Хятадтай өрсөлдсэн ч хоёр орны эдийн засаг харилцан холбоотой байж, харилцан шалтгаалахыг эцэст АНУ ойлгосон байх. Хятадын эдийн засгийн сөнөл америкийн эдийн засагт сүйдэх хор уршигтай болно» гэж Делягин хэллээ.

АНУ-ын түншүүдийн валютын бодлогын асуудлаархи илтгэлийг 10-р сарын 15-нд нийтлэх байсан. Гэвч ерөнхийлөгчийн сонгуулиас болж хойшлуулав. Байдлаас харахад Барак Обама чухам одоо Хятадыг валютын арга заль хийгэгчийн хувьд зэмлэхээс татгалзсан бололтой. Тэрээр сонгуульд тэргүүлсэн явдал үүнд нөлөөлсөнгүй. Өөр шалтгаан бий гэж Михаил Делягин хэлээд

«АНУ юанийн ханшийг дээшлүүлэхийг хятадуудаас шаардаж, улмаар хятадын эдийн засгийг бусниулахыг оролдож байна. Хятад америкийн шаардлагыг биелүүлж, эдийн засаг сүйдвэл зах зээлд өрсөлдөөн намжина. Түүнчлэн Хятад америкийн үнэт цаасыг худалдан авах хөрөнгөгүй болж мэднэ. АНУ Хятадын ачаар дотоодын асар их хэмжээнй өрийг хэсэгчлэн дарах боломжгүй болно. Энэ нь хятадын экспортоос илүү ноцтой аюул америкийн эдийн засагт учруулж мэднэ» гэв.

Хятад АНУ-ын маш их хэмжээний үнэт цаасыг худалдан авсан. Тус улс найман сар дараалан америкийн үнэт цаасыг илүү их хэмжээгээр авч, 1,3 триллион долларт хүргэв.

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй үүнийг мартахгүй байхыг америкийн түншүүдэд зөвлөсэн байх. Өчигдөр тэрээр «валютын арга заль хийгэгч» хаягийн эргэн тойрны байдлыг тайлбарлахдаа АНУ зөв ойлгож, юанийн солилцооны ханш ба худалдаа-эдийн засгийн бусад асуудлаар зөв зохистой байр суурь баримтлана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Юанийн ханш тэнцүү хэмжээнд дөхсэн гэж дипломат ажилтан тэмдэглэжээ. Хятад улс юанийн ханшийг төлөвшүүлэх механизмыг бие даах санаачилгын зарчмын үндсэн дээр хяналттай аажмаар шинэчлэнэ гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй батлан илэрхийлэв.