Орос улс боловсролын шилдэг системтэй 20 улсын нэг боллоо. Британийн Economist сэтгүүлийн газрын рейтингээр манай орон сургалтын систем нь дэлхийд өндөр үнэлэгдсэн хэдэн улсаас давсан байна. Британийн судалгааны дүнгээр Орос ийм үр дүнд зүй ёсоор хүрсэн. Боловсролын өөр рейтингийг бодоход энэ удаа илүү олон хүчин зүйлийг харгалзан үзжээ.

Орос улс Economist сэтгүүлийн зохиосон рейтийнгээр 20-р байр эзлэв. АНУ Орос улсаас ялимгүй тэргүүлж 17-р байр эзлэжээ. Нарийн тал бүрийн дүн шинжилгээ хийсэн. 1-рт британийн судалгаа их дээд төдийгүй ерөнхий боловсролын дунд сургуулиудыг хамрав. Энэ нь боловсролын бараг бүх талыг тусган харуулж байна.

Дэлхийн тэргүүлэх хэдэн рейтинг зөвхөн зарим талы нь харгалзан үздэг. 2-рт британийн сэтгүүлийн шинжээчид боловсролыг улс орны нийгэм-эдийн засгийн үзүүлэлттэй холбон үзжээ. Ийм арга зүй ямар нэг улсын боловсролын амжилтыг обьектив үүднээс үнэлэх боломж олгож байна гэж «Сколково» инновацийн хотхоны Боловсрол судлалын төвийн захирал Денис Конанчук үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Боловсролын системээс гадна эдийн засгийн үзүүлэлтийг холбон үзсэн явдал манай оронд хэдэн үнэлгээ нэмсэн. Тухайлбал рейтингт багтсан өөр олон орныг бодоход манай ДНБ илүү сайн өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаас бид мөн рейтингээр нэлээд өндөр байр эзлэсэн нь дунд сургуулийн боловсрол хүчтэй сайн байгаатай холбоотой. Тухайлбал сурагчдын уран чадварыг үнэлэх PISA, TIMSS сорилыг хэрэглэжээ. Энэ талаар бид уламжлалт ёсоор хүчит байр эзэлдэг» гэв.

Дэлхийн их сургуулиудын рейтинг жишээ нь Шанхайн буюу QS World University Rankings цөөхөн үзүүлэлтийг харгалзаж байна. Судалгааны тоо хэмжээ, зохиолоос олонтаа иш татсан явдал, олон улсын сэтгүүлийн нийтлэл, ШУ-ны салбарын шагнал зэрэг гол үзүүлэлт болсон юм. Чухам энэ талаар Оросын их дээд сургуулиуд хоцорч байна. Юуны түрүүнд эх орны боловсролын хамтын нийгэмлэг их дээд сургуулийн амжилтыг мэднэ. Харин Орос улс 9-р сард QS World University Rankings рейтингээр ч байр сууриа сайжруулсан юм.

Байдлыг нарийн тал бүрээр тусган харуулах өөр судалгаа ч бий гэж Эдийн засгийн дээд сургуулийн Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн захирал Ирина Абанкина «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«НҮБ-ын амьдралын рейтинг байгаа. Боловсрол түүний нэг хэсэг болсон. Мөн түүнчлэн улс төрийн эрх чөлөө, эрүүл мэндийн хөгжил, наслалт, боловсролын чанарыг харгалзсан юм. Мөн рейтингээр Орос 129 улсын дотор боловсролын түвшингээр 30-р байр эзлэв. Буурьтай бэлтгэл оросын боловсролын давуу тал болсон» гэв.

Рейтинг зохиоход их хэмжээний хөрөнгө зарцуулж, байр сууриа сайжруулахыг оролдсон орнууд өөрсдийн боловсролын системийг тэр болгон боловсронгуй болгохгүй байгааг тэмдэглэвэл зохино.