Хятадын Хайнань мужийн цагдаагийн алба Өмнөд-Хятадын тэнгисийн нутагт холбогдох зөвшөөрөлгүй орж ирэх гадаадын хөлөг онгоцуудыг шалгах болно. Бээжин өөрийн нутаг  дэвсгэрээ гэж үзсэн Өмнөд-Хятадын тэнгисийн нутагт уг журам үйлчлэх болно. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ХМХ”-үүд уламжилж байна. Шинэ журам 2013 оны 1-р сарын 1-ээс үйлчилнэ.

Хятадын “Чайна дейли” сонин бичихдээ, хайнаний цагдаагийн алба Өмнөд-Хятадын тэнгист яваа гадаадын хөлөг онгоцууд зөрчил гаргавал хөлөг онгоцонд  үзлэг шалгалт хийн, тэднийг чиглэлээ өөрчлөхийг шаардах бүрэн эрхтэй байх болно гэжээ. Өмнө нь АСЕАН-ы ДХУ-ын үеэр АНУ нь Өмнөд-Хятадын нутаг дэвсгэрийн асуудлыг олон улсын хэмжээнд буруушаах оролдлогыг хийсэн.Гэвч Бээжин тухайн асуудлыг “интернационалжуулахаас “ татгалзаж, тухайн асуудлыг хоёр талын үндсэн дээр сонирхогч талуудтай хэлэлцэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн байна.