НҮБ-ын гишүүн бус Палестинд ажиглагч орны статус олгох асуудлаар өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулна. Тогтоолын төсөлд НҮБ-ын дүрмийн дагуу нутаг дэвсгэрийг хүчээр эзлэн авах нь зарчмын хувьд шудрага бус явдал гэдэгийг хатуу анхааруулахын хамт палестины ард түмэн өөрсдийн замыг сонгох эрхийг бататгасан НҮБ-ын тогтоолуудын тухай ялангуяа, Палестины тусгаар улсыг байгуулах тухай дурджээ. Энэ төсөл нь НҮБ-ын тогтоол шийдвэрээр палестины ард түмний аюулгүй байдлыг энхийн замаар зохицуулахад чиглэгдснийг батлаж байна. Төсөлд Иерусалимийн статустай холбоотой бүх тогтоолууд нь батлагдаж байна. Энд израилийн Зүүн Иерусалимийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй хавсралтын тухай яригдаж буй юм.

Орос улс тогтоолыг батлахын төлөө саналаа өгнө. Палестины санаачилгыг дэмжих саналыг ЕХ-ны 11 доошгүй гишүүн-орон ирүүлсний дотор, Франц, Бельги, Дани, Швейцар улс орсон байна.

НҮБ-ын ПҮЗЗ-ы байнгын төлөөлөгч Рияд Мансур статус нэмэгдүүлэх өргөдөл өгсөн өдрийг түүхэн үйл явдал гэж нэрлэв. Тэрээр Палестиныг  НҮБ-ын ажиглагч-орноор хүлээн зөвшөөрсөн нь палестин, израилийн хооронд яриа хэлэлцээр хийх боломж нөхцлийг бүрэлдүүлж өгнө гэж цохон тэмдэглэв.