Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсад иргэний нийгэм эрийн цээнд хүрч, илүү тод нээлттэй болж байна гэж үзжээ. Тэрээр оросын “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа ийм санааг илэрхийлжээ. Нийгэм  хөгжиж  орчин үеийн, нээлттэй уур амьсгал бүрэлдэн тогтож илүү их таатай орны нийгэм болж хувирч байна “гэж Медведев мэдэгдэв. “Улс орон ядуу байхад хүмүүс эрх баригчдад одоогийнхоос бага шаардлагуудыг тавьдаг. Тэдний зорилго бол яаж ийгээд амьдрахад оршдог. Ингэхдээ 2011 оны сонгуулийн үеэр нийгмийн ийм эрэлт хэрэгцээ өссөн явдал нь манай иргэний нийгэм эрийн цээнд хүрч байгааг гэрчилж байна “гэж ерөнхий сайд үзэж байна.