Египетийн Үндсэн хуулийн комисс сая бэлтгэгдсэн шинэ үндсэн хуулийн төслөөр өнөөдөр санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай РИА Новости агентлага тус комиссийн тэргүүн Хусама аль-Гарьянигийн ярьсныг иш татан уламжилжээ. Хэрэв энэ нь дэмжигдэвэл Үндсэн хуулийн комисс хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх юм.Тус улсад бүх ард түмний хэлэлцүүлгийг явуулсны дараа бүх нийтийн парламентын сонгууль явагдах ёстой. Хуулийн төсөл тус улсын ерөнхийлөгч Мохаммед Мурсийн дэмжлэгийг авах ёстой юм. Лалын шашны байгууллагуудын ерөнхийлөгчийн талыг баримтлагчидын үзэж байгаагаар, шинэ үндсэн хууль тус улсын хямралыг дуусгавар болгох аж. Шүүмжлэгчдийн батлан хэлж байгаагаар, хэрэв шинэ үндсэн хуулийн ихэнхи заалтууд нь “Мусульманы ахан дүүсийн “ сонирхолуудыг тусгасан байвал, эдгээр нь байдлыг хүндрүүлэх юм.

Өнгөрсөн мягмар, лхагва гаригуудад тус улсын нийслэл болон бусад хотуудад сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Мурсийгийн бүрэн эрхээ өргөжүүлэхийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулав.