Мексик улс Орос улсад “Их хорийн“ ДХУ-ын жилийн хуралдааныг даргалах эрхийг албан ёсоор хүлээлгэн өгөв. Үүнтэй холбоотой Латин америкийн орнуудын ГХЯ-ны дэд тэргүүн Лурдес Аранда Бесаури болон тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Валерий Морозов нарын оролцоотой арга хэмжээ Мехикод болж өнгөрлөө. Энэ уулзалтын хүрээнд Мексик улсын Их хорийн даргын хувьд хийсэн ажлыг дүгнэв. Ажлын гол хэсэг нь дэлхийн нийтийг санхүүгийн хямралаас гарах арга замыг эрэлхийлэхтэй холбоотой байлаа. 11-р сарын эхээр тус байгууллагын гишүүн орнуудын санхүүгийн сайд нартай Орос улсын санхүүгийн сайд Антон Силуанов уулзахдаа, Орос улс хурлыг даргалах өргөн хүрээний үйл ажиллагааны концепцыг өргөн барьсан. Тэрээр хэлэхдээ, “тус байгууллагаас дэвшүүлсэн санхүү-эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас үүдэн” оросын тал харилцан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Гэхдээ өөрийн сэдвүүдийг хэлэлцүүлэхээр санал болгох юм. Сангийн сайд нарын анхны хуралдаан ирэх оны 2-р сарын 15,16-ны өдрүүдэд Москва хотноо болно. Их хорийн ДХУ-ыг Санкт-Петербург хотноо 2013 оны 9-р сарын 5,6-ны өдрүүдэд явуулахаар төлөвлөж байна.