Орос улсын ерөнхий сайд Медведев АНУ-ын ПДХ системийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ирээдүйг олж харахгүй байна. Төрийн тэргүүн оросын “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа уг санааг хэлжээ. “Оросын төрийн тэргүүн хэн байхаас үл шалтгаалан ОХУ ба АНУ эрс санал зөрөлдөөнтэй байдаг асуудлууд бий. Тиймээс байр суурь өөрчлөгдөнө гэдэг бол юу л бол” гэж улс төрч хэллээ. Нөгөөтэйгүүр, Медведев нь сүүлийн жилүүдэд орос-америкийн харилцаанд олон чухал асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал, довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах талаар шинэ гэрээ байгуулсан, визний асуудлаар тохиролцоонд хүрсэн төдийгүй, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхижиж байна. Москва, Вашингтон хоёр үр ашигтай хамтын ажиллгаагаа өргөжүүлж хөгжүүлэх болно гэдэгт найдаж байгаагаа ерөнхий сайд илэрхийлэв.