Сирийн сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө Үндэсний зохицуулах хороо” тус улсын дотоод хэрэгт гадаадын цэргий хүчнийг оролцуулахгүй байхын төлөө тэмцэж байна. Энэ тухай Ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө Үндэсний зохицуулах хорооны тэргүүн Хасан Абдель Азим Москвад ирсэн даруйдаа сэтгүүлчдэд мэдэгдэв. Тус байгууллага нь одоогийн дэглэмийг тууштай бүр мөсөн өөрчлөх болон ардчилсан шинэ нийгэм байгуулахын төлөө тэмцэж байна. Энэ тухай Хасан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой Москвад хийх яриа хэлэлцээрийн үеэр мэдэгдэхээр төлөвлөж байна. Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан тус улсад бий болсон нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар нэгдсэн бодлого боловсруулахыг уриалав. Сирийн Ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө Үндэсний зохицуулах хорооны дэд зохицуулагч Ареф Далиля мэдэгдэлдээ, сирийн дотоодын сөрөг хүчнийхэн тус улсын улс төрийн дэглэмийг өөрчлөх асуудлаар сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэв. Өмнө нь мэдээлж байснаар, Москва хотноо хүрэлцэн ирсэн сирийн дотоодын сөрөг хүчнийхний төлөөлөгчид өнөөдөр Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой яриа хэлэлцэл хийх юм.