11-р сарын 27-ны өдөр “Шудрага Орос” намын тэргүүн, ОХУ-ын Төрийн думын “Шудрага Орос” бүлгэмийн тэргүүн Сергей Миронов Москва хотын Сансар судлалын музейн байранд болсон “Монголын анд нөхдийн” холбооны бага хуралд оролцов. Уг арга хэмжээнд Найрамдлын ниймлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн, БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол улсын Элчин сайд Д. Идэвхтэн нар оролцов.

Бага хурал дээр “Монголын анд нөхдийн” холбооны ойрын таван жилийн ажлын чиглэлүүдийг тодорхойлов.Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч ЗХУ-ын хоёр удаагийн баатар, МУ-ын баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэсний зэрэгцээ Сергей Мироновт төрийн ямар нэгэн хангамж эдлэдэггүй тус байгууллагын хувьд чухал ач холбогдолтой ийм арга хэмжээг дэмжсэнд талархал илэрхийлэв.

Сергей Миронов бага хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, парламентын орос-монголын бүлгэмийг тэргүүлж байгаа одоо үед түүний хувьд ийм төрлийн чухал арга хэмжээнд оролцох нь таатай байна гэлээ. Тэрээр ийм төрлийн уулзалтууд нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ чиглэл өгч, олон улсын хамтын ажиллагааны шинэ тулах цэгийг эрэлхийлэхэд ач тустай гэж хэллээ. Түүний ярьснаар, “Анд нөхдийн холбоо бол жинхэнэ ардын дипломат алба” аж.

Тэрээр монголын тухай ярихдаа, манай улсад монголыг гүйцэд үнэлж үзээгүй гээд, Сергей Миронов олон улсын харилцааг төрийн түвшинд бататгах тухай сануулахдаа: “Шудрага Орос “ нам парламентад нэг бус удаа Орос-Монголын хооронд визгүй зорчих дэглэмийг тогтоох шаардлагатай байгаа тухай асуудлыг нэг бус удаа тавьж байсан. Энэ нь хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд нөлөөлж болох байсан”.

Тэрээр хэлэхдээ, Монгол улстай хил залгаа оросын бүс нутгуудыг эдийн засаг, соёлын идэвхитэй хамтын ажиллагаа явуулахад чиглэгдсэн орос-монголын гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байна гэлээ. Бага хурлын явцад Монгол улсын төлөөлөгчид оросын талд баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс гардуулав. ”Монголын анд нөхдийн” холбооны 2012 оны 11-р сарын 27-ны шийдвэрээр “Шудрага Орос” намын тэргүүн Сергей Мироновыг ЗХУ-ын анхын хошой баатар Сергей Грицевецийн нэрэмжит медалиар шагнав.