Хятадын эрх баригчид авилгатай эрс хатуу тэмцэж байна. Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын топ-менежерүүдэд 12-р сараас эхлэн үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглов. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.

Өндөр албан туушалтнуудын ашиг, орлогыг дээд зэргийн цэвэр тунгалаг байлгах ёстой 12 баримт бичгийг шууд батлаад байна. Тухайлбал, төрийн албан хаагчид нь одооноос хувьдаа үнэтэй люкс ангиллын автомашин худалдаж үл болно. Түүнчлэн, төрийн хөрөнгийг хувьдаа сууцны үл хөдлөх эд хөрөнгө, түрээсийн төлбөр төлхөд ашиглаж үл болно .

Энэ нь ХКН-ын ТХ-ны шинэ ерөөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпины авилгатай тэмцэхтэй зарласан урилагатай холбогдуулан гүйцэтгэх засаглалаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Тэрээр авилга, хээль хахуулийг төрийн таатай оршиход саад болж байгаа гол заналхийллүүдийн нэг гэж нэрлэсэн. Тэгээд ч эцсийн дүнд энэхүү үзэгдэл нь нам, төрийг ч сөнөөнө. Сүүлийн жилүүдэд Ойрхи дорнодын арабын ихэнх орнуудад толгой дараалсан авилгын улмаас, дэглэм мөхөж байна гэдгийг Си Зиньпин санууллаа.

Хятадын улс төрийн шинэ удирдагч намын ажилтанууд хууль зөрчиж байгаа нь гайхшрал төрүүлж байна гэж анх удаа нээлттэй хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, сүүлийн таван жил ХКН –ын ТХ-ны Сахилгын комисс 670 мянга орчим хүнд шийтгэл хүлээлгээд байна. Энэ хугацаанд бизнесийн салбарт нийт 3,5 тэрбум долларын 82 мянга орчим хэргийг шийджээ. Намын энэ бүтцийн намын эгнээнд цэвэрлэгээ хийх тэмцэл үүрэг цаашид өсөх болно гэдэгт Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков итгэлтэй байна.

«ХКН-ын ТХ-ны Сахилгын комиссийн шинэ даргаар ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Цишань томилогдов. Үүний өмнө тэрээр ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр болзошгүй авилгын холбогдолтой эдийн засаг, санхүүгийн асуудалд муугүй ойлголттой юм. Тэгээд ч хүнийхээ хувьд тэр нилээд хатуу, шаардлагатай хүн аж.Хятадын төлөв нүүрэн дээрээ, намын зүгээс үзвэл, цэвэр зохион байгуулалтын шинжтэй байна. Энэ нь авилгатай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд оршиж байна» гэж Владимир Портяков хэллээ.

Ойрын үед Хятадад авилгатай холбоотой гэмт хэргүүд өсөх хандлагатай байна. Гэтэл өт гэж нэрлэгдэх болсон нам, төрийн бие махбодийг шимэгч тэдгээр авилгачдад, тэдний эрхэлж байгаа албан ажлаас эс шалтгаалан хуулийн хариуцлагыг хэзээ үүрүүлэх бол доо. Нөгөөтэйгүүр, авилгын хэргээр бус нэр хүнд нь унасан намын гишүүнийг хуулиар хамгаалах практик амьдрал дээр хэрэгжих болоод байна.

Үүнтэй холбогдуулан хятадын томоохон даатгалын компаниудын “Ping An” компани америкийн “Нью-Йорк таймс” сониныг шүүхэд өгөх төлөвтэй байна. Саяхан тус хэвлэлд ерөнхий сайд Вэнь Зяобао энэ компаний үнэт цаасыг эзэмшидэг тухай шинэ материал нийтэлжээ.Хятадын даатгалын компаний мэдэгдэлд, эдгээр буруушаалт нь ямарч логик холбоогүй, нилээд хэдэн тодорхой бус зүйлүүд байгаа тухай дурджээ. Тэгээд баримт нотолгоонуудыг гажуудуулж, текстээс устгасан байсан гэжээ.

Хятад улс гадаад улсаас тэдний шийдэх асуудлыг зааварлахад эмзэг хүлээж авдаг. Тухайлбал, өрнөдийн ХМХ-үүдийн Хятадад бие даасан шүүхгүй гэснийг тэд эмзэг хүлээн авсан. Энэгүйгээр авилгатай тэмцэх боломжгүй. Харин энэ удаа “Ping An” компани гадаадын хэвлэлүүдийн нийтлэлүүдийн цохилтыг эрх зүйн талбарт авчрах гэж байгаа нь тэдэнд баримт нотолгоонууд байгааг харуулж байна. Энэ тухай Владимир Портяков хэлэхдээ

«Энэ бол хятадын хувьд нилээд ер бусын хэрэг. Гэхдээ ерөнхий сайдын нэрэнд, түүний нэр хүндийг гутаасан хэрэг. Компани улс төрийн зүтгэлтнийхээ нэр хүндийг дэлхийн нийтэд хамгаалах гэлгүй яахав» гэлээ.

“Ping An” нийтлэл гаргасан компанид тухайлбал, материаллаг болон нэр хүндийг унагасантай холбоотой эрх зүйн хамгааллын үйл ажиллагааг урьдчилан хийсэн байгаа. Өмнө нь БНХАУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, “Нью-Йорк таймс “ сонин далд шалтгаанаар энэ бүхнийг явуулж байна гэжээ.