Дэлхийн 170 орны 900 орчим төлөөлөгчид Москва дахь Зөвлөлүүдийн ордны Баганат их танхимд хуран цугларчээ. Өнөөдөр энд Зөвлөлт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн дэлхийн 3-р чуулган нээгдлээ. Монгол улсаас хамгийн их төлөөлөгчид ирсэн байна.  Зөвлөлт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн Монголулсын холбооны дэд ерөнхийлөгч, Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөгч, хатагтай Д.Цогзолмаа ярихдаа, Монголын анхны охид, хөвгүүд Орос улсад суралцахаар тэртээх 1922 онд ирж байсан . Өнгөрсөн хугацаанд Орос улсын янз бүрийн хотуудад нийт 60 гаруй мянган монголын охид хөвгүүд дээд боловсрол эзэмшижээ. 1972 онд Монгол улсад Зөвлөлт, оросын  их, дээд сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсан. Одоо тус холбоо эгнээндээ 12 мянган гишүүн нэгтгээд байна. (Д.Цогзолмаагийн яриа)

Чуулганы үндсэн ажил маргааш эхлэнэ. Оросын Улс түмний найрамдлын их сургууль дээр салбар хуралдаан болно. Монгол улсын төлөөлөгчид уг хуралдаанд идэвхитэй оролцохоор төлөвлөж байна. (Д. Цогзолмаагийн яриа)

0Зөвлөлт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн дэлхийн 3-р чуулга уулзалт 11-р сарын 30-нд ажлаа өндөрлөнө.