Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.
Төслийн нэрний “эргэн ирлээ” гэсэн үг нь “гарч явж байсан үе“ бий гэдгийг сануулж байгаа юм. Хэрвээ сүүлийн хорин жил хоёр орны хамтын ажиллагаа мэдэгдэхүйц суларч, Оросын Монгол дахь нөлөө нилээд буурсан гэвэл энэ нь илүү тодорхой байх юм гэж Буриадын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов тайлбарлаж байна. Ингэхдээ хоёр орны харилцаа муудах болсонд оросын талаас гадна монголын тал ч буруутай.
«Монголын хэвлэл дэхь нийтлэлүүдийг судлан үзэхэд Орос улсын тухай мэдээлэл шууд биш, харин өрнөдийн эх сурвалжуудаас авсан байх юм. Өөрөөр хэлбэл, өрнөдийн үзэл бодлын үүднээс тайлбарлаж байна. Учир иймээс орос-монголын харилцаа нь янз бүрийн түвшинд буурч байна. Сүүлийн жилүүдэд Орос улсад ирж байгаа монголчуудын тоо багассан нь нууц биш. Орос улсад хөл тавьж үзээгүй, үзэхийг ч хүсэхгүй шинэ үеийнхэн өсөн нэмэгдэж байна» гэж Владимир Родионов хэллээ.
Монгол улс гадаадын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Уламжлалт түншүүд болох Орос, Хятадаас гадна, Монгол улс “гуравдагч “хөрштэй түншилж байна. Энэ нь цуглуулсан хам шинжтэй ойлголт.Монгол улсын гуравдагч хөршөөр АНУ, Европ, Өмнөд-Солонгос, Япон болон АСЕАН-ы орнууд ч орж байгаа. Өнөөдөр энэ нь Орос, Хятадаас алслагдаад байна. Монгол улс Өрнөдийн орнуудтай идэвхитэй ойртож байна. Энэ утгаараа саяхны ЕАБХАБ-д гишүүнээр элссэн явдлыг тус улсын “гурав дахь хөршөө ” тэлэх гэсэн эрмэлзэл гэж ойгож болно.
Гадаад хэлхээ холбоогоо идэвхижүүлэх гэдэг бол уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ харилцан хамтын ажиллагаагаа бууруулна гэсэн үг биш юм. Гэтэл Орос улсын хувьд ч тэр, Монгол улсын хувьд ч тэр, өнгөрсөн олон арван жилүүдэд олсон амжилтаа алдах нь төдийлөн ухаалаг зүйл биш байж болох юм гэж Владимир Родионов тэмдэглээд
«Орос улсыг байнга тусалж байсан, туслаж байгаа “мөнхийн хөрш” гэх ойлголт үйлдсэн нь бас сайн хэрэг. Түүхэндээ, Орос улстай харилцаа нь Хятадтай харьцуулахад эерэг байсан. “Эргэн ирлээ” төсөл нь бидний хамтдаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл болон ер нь бүхий л салбарт хэлхээ холбоо тогтоох боломжуудыг эрчимжүүлэхэд чиглэгдсэн төсөл юм. Мэдээж хэрэг, урьдаар эдийн засаг тавигдаж байна. Энд бид эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа энэ тэргүүнд чухал гэдгийг батлаж байна.
Уул-уурхайн салбарын баялаг туршлагуудын тухай: уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэр, “Шарын голын“ уурхай, “Бор Өндөр" болон бусад олон уурхайнуудыг дурдаж болно. Түүнчлэн, Орос улсын боловсруулалтанд нь оролцож байгаа “Таван Толгой” болон “Дорнод” орд газруудыг ч хэлж болно. Ингэхдээ орос-монголын шинжлэх ухаан-техникийн уламжлалт хамтын ажиллагаа, ялангуяа, эрчим хүч, хөдөө аж ахуй, эколог, геолог, хими болон физикийн салбарт их ач тустай байсан» гэлээ.
”Эргэн ирлээ” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Төслийг дууссаны дараа хоёр улсын засгийн газрын бүтцүүдэд өргөн барина. Хоёр тал эргэн ирэхийг үнэлнэ гэсэн найдвар байна. “Ойрын хөрш, холын төрлөөс илүү “ гэж оросууд ярьдаг билээ.